solongonews
Үндэсний дижитал сургалтын уншлагын платформ албан ёсоор нээлтээ хийлээ
2023-03-30 10:31
Үндэсний дижитал сургалтын уншлагын платформ албан ёсоор нээлтээ хийлээ.

Боловсролын яамнаас  сурвалжлагч 03-р сарын 28-ны өдөр мэдээлснээр тухайн өдөр үндэсний дижитал сургалтын уншлагын платформ албан ёсоор нээгдсэн гэлээ. Дижитал технологид тулгуурлан энэхүү платформ нь өндөр чанартай эх сурвалжийг цуглуулж, интерактив үзэгдэл үүсгэж, уншсан үр дүнг харуулах замаар төрөл бүрийн ангийн сурагчид болон олон нийтэд уншлагын баялаг, өнгөлөг орон зайг бий болгодог юм.

 Мэдээллийн дагуу мөрийн хөтөлбөрийн эхний үе шатад залуучуудад зориулсан уншлагын талбай, ахмад настнуудад зориулсан уншлагын өрөө байгуулахад анхаарч байна. Тэдгээрийн дотроос залуучуудын уншлагын танхим нь "Хүмүүнлэг, нийгмийн ухаан", "Байгалийн ухаан", "Утга зохиол", "Урлаг" зэрэг дөрвөн булантай бол залуус, оюутнуудыг сонгодог ном уншихад чиглүүлэхээс гадна цахим ном, гарын авлага, номын тойм, унших туршлага болон бусад холбогдох контентоор хангаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг хуваалцах, оюутнуудын бие даан сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулахад анхаарч байна. Ахмад настнуудад зориулсан уншлагын нийгэмлэг нь ахмад настнуудын оюун санаа, соёлын хэрэгцээнд нийцэж, өндөр чанартай уншлагын эх сурвалжаар хангадаг бөгөөд ахмад настнуудын сурч боловсрох, хөгжих, ололт амжилтыг хэрэгжүүлэхэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна.

 Дараагийн алхамд уг платформ нь тохиромжтой, чанартай, олон талт, эрүүл уншлагын нөөцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, платформын функцийг оновчтой болгон, унших хуваалцах аргуудыг шинэчилж, "эрдмийн хотхон", "эрдмийн анги" "унших загвар" зэрэг бүх хүмүүс оролцох талд анхаарлаа төвлөрүүлж, ухаалаг уншлагын платформыг бий болгоход хүчин чармайлт гаргана. 

 Мөн энэ өдөр “Өсвөрийн оюутан сурагчдын уншлага” үндэсний үйл ажиллагааг эхлүүлэв. Боловсролын яамны холбогдох хүн танилцуулахдаа "Өсвөрийн оюутан сурагчдын үндэсний уншлагын үйл ажиллагааг явуулахад чиг баримжаагаа зөв барьж, шинийг санаачлан түгээгчдэд анхаарлаа хандуулж, дижитал чадавхыг бэхжүүлэн, ажлын нэгдэл, хамтын ажиллагааг бүрдүүлэх шаардлагатай байх мөртөө залуу оюутнуудын уншлагын үйл ажиллагааг эхлэл цэг болгож, оюутнуудад зөв чиглүүлэн үйлчлэх шаардлагатай байна. Уншихыг амьдралын хэв маяг, чанарын хөгжил, нэг төрлийн хүрээний шаардлага гэж үзэж, ирээдүйн амьдралын хязгааргүй боломжийг өргөжүүлье. Ашиг, албан ёсны үзлээс тууштай сэргийлж, багш, сурагчид, эцэг эхчүүдийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, төрийн халамжийн ажлыг арилжааны ашиг олох үйл ажиллагаа болгохгүй байх ёстой".

 Үүнээс өмнө Боловсролын яам зэрэг 8 газар “Залуу сурагчдын уншлага үйлс үндэсний хөтөлбөр”-ийг гаргалаа. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд оюутнуудын унших агуулгыг баяжуулахыг санал болгож байгаа юм. Их сургуулийн шатанд хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын шинжлэх ухаан, технологийн түүх, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагын талаарх уншлага, шинжлэх ухаан, инженер, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд уран зохиол, түүхийн уншлагаа бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой. Үүний зэрэгцээ мэргэжлийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, хөдөө орон нутгийн оюутнуудын бодит нөхцөл байдлын дагуу тусгай уншлагын үйл ажиллагааг зорилтот түвшинд хийж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл