solongonews
​Лю Хэ Германд айлчлав
2018-11-29 09:51
​Лю Хэ Германд айлчлав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ 11-р сарын 25-naas 28-нд Герман улсад айлчилж, Германы канцлер Ангела Меркельтэй уулзан, Хятад, ЕвропынVIII чуулганы Хамбургийн дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд илтгэл тавилаа.Тэрээр Ши Жиньпин даргын аман захиаг Меркельд уламжилсан юм. Ши Жиньпин: Хятад, Герман иж бүрэн стратегийн түнш, манай хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа хөгжлийн эерэг хандлагатай байна. Хятад улс Хятад, Германы харилцааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Германтай хамтын ажиллагаагаа нягтруулан, Хятад, Германы хамтын ажиллагаанд стратегийн олон агуулга оруулж, эдийн засгийн глобал засаглал, олон талт үзэл, чөлөөт худалдааг ахиулан, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахаар хичээн ажиллана гэжээ. Лю Хэ: Герман улстай хамт хоёр удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Германы банк санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Ши Жиньпиний аман захиандМеркель талархлаа илэрхийлээд: Герман, Хятадын харилцааг хөгжүүлэхийг Герман улс дээд хэмжээгээр чухалчилж, "Бүс ба зам" санаачилгад оролцох сонирхолтой байгаа ба Хятадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж байна. Тогтворгүй хүчин зүйл олон байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн худалдааны талаар Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд Германы тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл