solongonews
Оюутан залуугийн ухаан зориг бишрэлтэй!
2021-01-14 11:21
Оюутан залуугийн ухаан зориг бишрэлтэй!

    Нэг удаагийн түргэн хоолны захиалга авч, хоол хүргэгч монгол залуу халуун яриа дэлгэсэн юм. Тэрээр их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Амралтын цагаараа ар гэртээ буцахаа хойшлуулж хоол хүргэх ажлыг хийж байгаа нь энэ. Сар гаруй хугацаанд хоол хүргэвэл 10 мянган юань олчихдог гэхээр хорин жил ажилласан над шиг улсын ажилтнаас хавьгүй илүү хөлс мөнгө олдгийг нь биширсэн юм. Ө өөрийн хүч хөлсөөрөө ажил хийж ар гэрийнхээ ачааг хөнгөрүүлж, өөрөө ч нийгэмтэй уялдаж дахин суралцаж яваа энэ залуугийн ухаан зоригийг эрхгүй биширсэн нь үнэн.

        Хотын өргөн чөлөө, нарийн гудамж, өнцөг булангүй цахилгаан хөдөлгүүрт тэрэг онож сүлжилдэн давхих хоол хүргэгчийн ажил нь чухал ажил болж хөгжсөн өнөөдөр их, дээд сургуулийн оюутан хоол хүргэх нь тийм ч сонин биш болжээ. “2019 оны оюутан хоол хүргэгчийн тайлан”-д үндэслэвэл Хятад улсын хэмжээнд 9896 оюутан “Өлсөв үү” апп-гийн хоол хүргэлтийн ажилд оролцож, үүний дотор 300 гаруй магистр байлаа. Хүн хэдий гүн эрдэм мэдлэгтэй болж, уртын үзүүр гүний ёроолд хүрлээ ч гэсэн нийгмийн нэг эс болохынхоо хувьд нийгэмд оршин тогтнож, түүнийхээ үйлдлийг нь үзүүлдэг учиртай. Ийнхүү оюутнуудын нийгэмтэй уялдаж ажилд оролцох нь дахин боловсорч буйн илрэл юм. Үүнийг бид маш их зоригжуулан халамжлах ёстой. Харин үүний эсрэг биеийн амрыг харж хэвтээд зуун алхмын зайтай сургуулийн хоолны газраас хоол захиалан хүргүүлдэг оюутан залуучуудыг бодвол ёстой залхуу ба ажилсэг хөдөлмөрчийн хоёр туйл болж ялгагдана. Сонссоноор одоогийн их, дээд сургуулийн хүрээнд оюутны байр, хоолны газрын хооронд хоол хүргэдэг “аж үйлс” өрнөн хөгжиж, ажилсаг нь залхуудаа үйлчилдэг үйлчилгээний хэлхээ өргөн дэлгэрч байна гэнэ. Тэдгээр байрандаа суугаад хоол захиалан хүргүүлдэг оюутнууд үнэхээр тийм хичээл даалгавар ихтэйгээс үү гэвэл бас ч тийм биш байх. Аль ч үед залхуу хүмүүс үгний ихийг хэлэхээс биш үйлсийн ихийг бүтээлээ гэж ер сонсоогүй.

Сурах нь хэрэглэхийн төлөө байдаг. Хүн хэдий их эрдэм мэдлэг сурлаа ч гэсэн мөн л нийгмийн ажилд оролцож түүнийхээ үр дүнг үзүүлдэг. Ийнхүү нийгмийн ажилд оролцож түргэн хоол хүргэсэн өдөр хоног нь оюутнуудад амьдралыг улам ойлгуулж, амьдралд хандах өөд овор, ирээдүйд тэмүүлэх ухаан зоригийг нь ажлын дундаас тархиндаа суулгаж, хожмын ирээдүйд улам өндөрт дүүлэн нисэж маш ихийг бүтээхэд итгэл хүч хайрладаг учиртай.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл