Хятадын төмөр зам ачаалалтай байна
2016-10-05 21:09
Хятадын төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр:

"Өнөөдөр Хятад улсын хэмжээнд төмөр зам амралтаа дуусгаад буцаж байгаа зорчигчдыг хүлээн авч ихээхэн ачаалалтай байна. Давхардсан тоогоор бараг 11 сая зорчигчдыг тээвэрлэх 432 галт тэргийг нэмж ажиллуулах төлөвтэй байна. Хятадын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн байдал тогтвортой үйл ажиллагаа явуулж, 5 өдөр дараалан давхардсан тоогоор 10 сая зорчигчдыг тээвэрлэжээ.
Амраад буцах зорчигчдын шаардлагыг хангахын тулд Шэньян, Ү-Хайны төмөр замын товчоо Ү-Хайнаас Гуанжөү хүрэх чиглэлийн галт тэргийг нэмж ажиллуулжээ.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
