Дэлхий дахин телевизийн одуудын амжилт төдийгүй улаан хивсний зочдын гоёлыг анхаарал сонирхож байна.

68 дахь удаагийн "Emmy Awards"-ын шагналд нэр дэвшигчид өнгөрсөн долоодугаар сард тодорсон байгаа.
Өнгөрсөн жилийн Emmy-гээс ихэнхи шагналуудыг түүсэн "Game of Thrones" цуврал энэ жил 23 төрөлд нэр дэвшсэн байгаа. Үзэгчдийн дуртай бас нэгэн алдартай цуврал болох "American Crime Story" цуврал "Game of Thrones"-оос нэг шагналаар дутуу буюу 22 төрөлд нэр дэвшжээ. Мөн энэ жилийн Emmy Awards-д Кевин Спейси, Лив Шрайбер, Мэттью Риз, Керри Вашингтон, Кирстен Данст, Эми Шумер ба Клэр Дэйнс нар өрсөлдөж байна.
Ингээд Microsoft Theatre-ын өмнөх улаан хивсэн дээрх одуудыг хамтдаа харцгаая.







