solongonews
Дэлхийн шинжлэх ухаан технологи, хөгжлийн IV чуулга уулзалт өнгөрлөө
2022-11-28 11:21
Дэлхийн шинжлэх ухаан технологи, хөгжлийн IV чуулга уулзалт Чэндуд болж өнгөрлөө.

“Нээлттэй, итгэлцэл, хамтын ажиллагаа” гэсэн уриан дор Дэлхийн шинжлэх ухаан технологи болон хөгжлийн IV чуулга уулзалт 11-р сарын 27-ны өдөр Чэндүд болов. 20 гаруй улс орнуудаас хүрэлцэн ирсэн 7 Нобелийн шагналтан, дотоод гадаадын 60 гаруй академичийг оролцуулсан 300 гаруй шилдэг мэргэжилтэн эрдэмтэн, олон улсын улс орнуудын байгууллагын төлөөлөгч, аж ахуйн нэгжийн эзэд, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, дижитал эдийн засаг, бохирдолгүй шинийг бүтээх зэрэг чухал салбарын шинжлэх ухаан технологийн шинийг бүтээх болон тогтвортой хөгжлийг хүч хамтран хайж, цаг үеийн өрсөлдөөнийг аргацаах шинжлэх ухаан мэргэжлийн шинийг үүдэх шийдвэрлэх аргыг дурджээ.  

Өнөөдрийн дэлхий дахинд цар тахлын дэгдэлт, эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, биологийн олон янз байдал зэрэг өрсөлдөөний өмнө олон улсын хамтын нийгэмлэг хамтаар шийдэх шаардлагатай байна. Хиймэл оюун ухаан, амьдралын шинжлэх ухаан, квант мэдээлэл, сансар судлал зэрэг шинжлэх ухаан, технологийн шинэчлэл асар хурдацтай хөгжиж байгаа нь дэлхийн хэв маягийг нөлөөлөх гол хувьсагч, тогтвортой хөгжлийг удирдах анхны хөдөлгөгч хүч болов.  

ХШУА-ийн захирал Хөү Жяньгүө хэлсэн үгэндээ, тогтвортой хөгжлийг хэрхэн биелүүлэх бол хүн төрөлхтөнд тулгарч байгаа чухал сэдэв, улс орон бүр ганцаар эзэн сууж чадахгүй, гар гараасаа хөтлөлцөн шийдэх хэрэгтэй. ХШУА нь дэлхийн нэн олон эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний ажилчидтай хүч хамтран үл мэдэх ертөнцийг хүч хамтран хайж, технологийн өөрчлөлтийг биелүүлэхийг хүсэн эрмэлзэж байна гэв.  

3 удаа амжилттай зохион байгуулснаар, уг чуулга уулзалт нь дэлхийн шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжийг холбох гүүр идэвхтэй байгуулж, олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны нэн сайн санаачлан ахиулах нээлттэй тавцан болов. Энэ удаагийн чуулга уулзалтаас “Хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн шинжлэх ухааны арван том асуудал”-ыг цэгцлэн дурдаж, “Суурь шинжлэх ухаанаас тогтвортой хөгжлийг ахиулах санаачилга”, “Оны химийн салбарын арван том шинэ технологи” зэрэг бүтээлийг танилцуулжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл