solongonews
Тоон мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг уриалжээ
2020-10-14 14:06
Тоон мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг уриалжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, талууд “Дэлхийн тоон мэдээллийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэмжиж, мэдээллийн  аюулгүй байдлын талаарх дэлхийн дүрмийг боловсруулахыг ахиулж, сүлжээний аюулгүй байдлыг хамгаалахыг Хятад улс уриалж байна гэжээ. 

Гадаадын хэвлэлийн мэдээлснээр, "Таван нүдний холбоо" нь Япон, Энэтхэгтэй хамтдаа  Signal, Telegram зэрэг технологийн компаниудыг хууль сахиулах байгууллагуудад нэвтрэх эрхээр хангаж, цахим гэмт хэрэгт хяналт тавихыг шаардсан байна. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, урт хугацааны турш "Таван нүдний холбоо" -ны гишүүн орнууд Хятадын компаниудыг бүтээгдэхүүндээ "арын хаалга" байрлуулж, хангамжийн сүлжээний аюулгүй байдал, хувийн нууцад заналхийлж байна гэж үндэслэлгүйгээр  буруутгаж ирсэн. Энэ нь давхар стандарт биш гэж үү?  Эдгээр улс орнуудын хуурамч зангийг дахин илчилсэн бөгөөд холбогдох үйлдлүүд  нь улс төрийн зорилготой бөгөөд бусад орны компаниудад цохилт өгөхийн төлөө юм .    

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл