solongonews
Хятадын цагаан сарын үеэр 2.99 тэрбумд зорчигч тээвэрлэнэ
2019-01-09 10:33
Хятадын цагаан сарын үеэр 2.99 тэрбумд зорчигч тээвэрлэнэ.

        Хятадын уламжлалт цагаан сарын баяр тун удахгүй болох гэж байна. Нутгаасаа гарч ажиллаж, суралцаж буй хүмүүс цагаан сарын үеэр нутаг буцаж, бүх Хятадын хэмжээнд зам харилцааны оргил үедээ ордог юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ оны сар шинийн үеэр зорчигчид давхцсан тоогоор 2.99 тэрбумд хүрч, зорчигч тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс зохих хэмжээгээр нэмэгдэх болно. Тэр үед Хятадын төмөр зам, иргэний агаарын тээвэр, зам харилцааны салбар тээврийн хүч чадлаа нэмэгдүүлэх юм байна. Энэ оны цагаан сарын тээвэрлэлтийн хугацаа 01-р сарын 21-нээс 03-р сарын 01-ний өдөр хүртэл нийт 40 хоног үргэлжилнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл