solongonews
Хятадад 92 тохиолдол бүртгэгдлээ
2021-09-14 16:48
Хятадад 92 тохиолдол бүртгэгдлээ.

    Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 09-р сарын 13-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 92 болсон гэж нийтэллээ. Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 33 (Үүнд Юүньнань мужид 14, Гуандүн мужид 8, Шанхай хотод 6, Сычуань мужид 2, Бээжин хотод 1, Фүжянь мужид 1, Шаньдүн мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 59 тохиолдол ( Фүжянь муж) бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 1 нэмэгдсэн гэж мэдээллээ.

  09-р сарын 13-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 810 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 4 хүн бүртгэгджээ) байна. Нийт 89894 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 95340 болж, сэжигтэй тохиолдол байхгүй. Нийт ойр хавьталтай 1174044 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтанд байгаа нягт хавьталтай хүн 14601 байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл