solongonews
Цахилгаан эрчим хүчний сүлжээ төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийжээ
2024-01-04 10:29
Цахилгаан эрчим хүчний сүлжээ төслийн хүрээнд 1.2 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

        2023 оны эхний 11-р сард Хятадын Цахилгаан эрчим хүчний сүлжээ төсөл 1.2 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж дууссан байна. Хятад улсын эрчим хүч үйлдвэрлэх томоохон компаниудын эрчим хүчний хангамжийн төсөл 771.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.6 хувь өссөн үзүүлэлт болжээ. Тэдгээрийн дотор нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 320.9 тэрбум юань байсан бол өнгөрсөн оны мөн үеэс 60.5 хувь өссөн байна. Цөмийн эрчим хүч 77.4 тэрбум юань, өнгөрсөн оны мөн үеэс 45.3 хувь, салхины эрчим хүч 202 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Цахилгаан эрчим хүчний сүлжээн дэх төслүүдийн хөрөнгө оруулалт 445.8 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувь нэмэгдсэн байна.

     2023 оны эхний 11-р сард Хятад улсын шинээр суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 283 сая киловаттаас давжээ. Үүнээс 160 сая гаруй киловаттыг нарны эрчим хүч үйлдвэрлэхэд нэмж, 41.39 сая киловаттыг салхины эрчим хүчинд шинээр суурилуулсан бөгөөд нийт 200 гаруй сая киловаттаас давсан байна. 11-р сарын эцсийн байдлаар Хятадын хэмжээнд суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2.85 тэрбум киловатт орчим байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувь нэмэгдсэн тоон үзүүлэлт болох юм. Үүний дотор нарны эрчим хүч үйлдвэрлэхэд суурилагдсан хүчин чадал нь 560 орчим сая киловатт байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 49.9 хувь, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 410 орчим сая киловатт байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувь өссөн үзүүлэлт юм.

Зохиогч: ДИН ИТИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл