
Тус галт тэрэг нийт 40 чингэлэгтэй ба ачааны хүнд нь 295.85 тонн. Ачааны өртөг 2.564.900 ам.доллар байсан бөгөөд машины тоног төхөөрөмж, картын цаас, хуванцар тулах таваг зэрэг бараа бүтээгдэхүүн ачсан байв.
Одоогийн байдлаар Эрээн боомтоор нэвтрэн гарах Хятад, Европын 10 галт тэрэг байна. Үүний 9 нь тус тус Жэн Жөү -Европ, Чүн Чин - Европ, Ху Нань- Европ, Тянь Жинь- Европ, Жян Сү- Европ, Чэн-Дү- Европ, Ань Хуй- Европ, Улаанцав хотын галт тэрэг ба Ляо Нин Ань Хуй- Европ чиглэлд хамрагдана.
Эрээн боомт Хятад Улсын хойд хилдээ нээлттэй бодлого хэрэгжүүлэх чухал газар ба Хятад Европын “Дунд өртөө”-ний цор ганц хилээр гарах боомт юм. Тээвэрлэх өртөг бага, цаг хэмнэх, хилээр гарах өртөг бага зэрэг давуу талаараа онцлогтой. “Нэг бүс нэг зам” санаачилга эрчимтэй хэрэгжсэнээр Эрээн боомтын Хятад, Европ чиглэлийн аяллын шугам тасралтгүй нэмэгдэж Бө Хай далайн эдийн засгийн бүс, Европын эдийн засгийн бүс ба Хятадын дунд бүс нутгийн муж, хотыг хамарсан юм. Мөн бүс нутгаар хөтлөн дагуулах ба жишээ үзүүлэх үйлчилгээг сайжруулж, Рашаан, Манжуур боомтын хил гарах ачааллыг тодорхой хэмжээнд буруулахад сайн нөлөө үзүүлсэн байна.
