Путин: Орос барууны орнуудын Хятадад чиглүүлсэн харилцаанд хамрагдахгүй
2021-06-17 11:23
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн өдрүүдэд АНУ-ын Үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Орос Хятадтай найрсаг харилцаатай байхыг чухалчилдаг бөгөөд Хятадад чиглүүлсэн барууны орнуудын харилцаанд оролцохгүй гэж мэдэгджээ.

Путин хэлэхдээ:
- Орос, Хятад нь харилцан уялдаатай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож, хоёр тал улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбар дахь харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн. Орос, Хятад хоёр улсын харилцааны шинэ түвшний хувьд Орос сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэхүү харилцааг чухалчлан дээдэлж байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
