solongonews
Хятадаас Араб улсад хандуулж буй төрийн бодлогыг дэмжинэ
2016-03-06 12:23
Хятадаас Араб улсад хандуулж буй төрийн бодлогыг дэмжинэ

Араб улсын холбооноос Хятад улсад суугаа Элчин сайд Shibri Синьхуа агентлагт ярилцлага өглөө.

- Сайн байна уу? Энэ оны “Хоёр чуулган”-аар таны анхаарлыг татаж байгаа асуудал юу байна вэ?

Хятадын “Хоёр чуулган”-ыг эртнээс анхаарсаар ирсэн. Миний бие хэдийгээр эдийн засгийн мэргэжилтэй биш ч эдийн засгийн асуудлыг анхаарч, эдийн засгийн шилжилт, Хятадын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Эдүгээ Хятадын эдийн засаг шилжилтийн үед шатандаа ороод байна. Түүнчлэн банк санхүүгийн өөрчлөлт, валютын ханшийн өөрчлөлт зэрэг асуудал ч тулгарч байна. Үүнээс гадна цаг агаарын өөрчлөлт, авилгын эсрэг тэмцэх зэргийг ч анхаардаг.

- Хятадын эдийн засгийн хөгжил “Шинэ хэв байдал”-д ороод байна. Эдийн засаг нь өндөр хурдаар хөгжиж байснаас дунд өндөр хурдаар хөгжихөд шилжсэн байна. Та энэ оны Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлагыг хэрхэн үзэж байгаа вэ?

Хятад улс одоогоор шинэ цаг үед ороод байна. Аж үйлдвэржсэн цаг үеэс технологийн хөгжлийн цаг үед шилжих шатанд байна. “Шинэ хэв байдал”-ын дагуу Хятадын 6.9 хувийн эдийн засгийн өсөлт нь хөгжсөн орноос ч өндөр өсөлттэй байна. Европ Америкийн олон хөгжсөн орны эдийн засгийн өсөлт нь 2 хувьд хүрэхгүй байгаа аж. “Шинэ хэв байдал” нь эдийн засгийн хөгжилд нөлөөлөхгүй бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжилд түлхэц хүчин болно хэмээн үзэж байна.

- Ши Жиньпин дарга айлчлалын үеэр “Хятадын мөрөөдөл”, “Номхон далайн мөрөөдөл”, “Африкийн мөрөөдөл”, “Латин Америкийн мөрөөдөл”, “Дэлхийн мөрөөдөл” хэмээн олон удаа дурдсан нь Хятадын хөгжлийн үзэл санаа итгэл бишрэлийг дамжуулсан байна. Та үүнийг хэрхэн ойлгож байгаа вэ? Хоёр орон харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл боломж байна уу?

Энэ нь Хятадын онцлог бүхий гадаадтай харилцах төрийн бодлого мөн. Хятад дэлхийн улс оронтой хамтран ажиллах санааг дамжуулсан байна.  Араб улс аль эртнээс Хятад улстай хамтран ажиллаж, хоёр талын харилцаа итгэлтэй байгаа бөгөөд стратегийн чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байгаа болно. Одоогийн байдлаар Арабын 8 улс орон Хятадтай стратегийн харилцааг байгуулсны зэрэгцээ Алжир, Саудын араб, Египет зэрэг улс нь Хятадтай тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан байна.

- Ши Жиньпин даргын энэ гурван жилийн хугацаан дахь засаг барих бодлогын талаарх таны бодол?

Одоогоор Хятадын тал бүрийн бодлого нь цөм зохистой байгаа бөгөөд шинэ хөгжлийн замыг хайж байна. Ойрын жилүүдэд ШиЖиньпин дарга Европ, Америк тив, Африк тив, Дунд зүүн хэсгийн улс орноор айлчилсны зэрэгцээ эдгээр улс оронтой олон талд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна. Үүний зэрэгцээ Орос, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг дөрвөн улстай хамтын ажиллагаагаа чангатгажээ. Хятад зөв оновчтой арга бодлогоор дэлхийн хэмжээнд Хятадын онцлогтой, ажил хэрэгч гадаад харилцааны бодлого хэрэгжүүлж байгаа ажээ.

- Арабын улс орон “Нэг бүс нэг зам”-ын төслийн дагуу ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

2014 оны 6 дугаар сард Ши Жиньпин Бээжинд болсон “Хятад, Арабын хамтын ажиллагааны 6 дахь удаагийн сайд нарын хурал”-ын нээлтийн үеэр чухал яриа тавьсан байна. Үүнд:

Нэг. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах.

Хоёр. Эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талд хамтран ажиллах.

Гурав. Эрчим хүчийг дахин үйлдвэрлэх технологи болон хүн хүчний сургалт зэрэг салбарт хамтран ажиллана гэсэн. Энэ нь 2014 оны 6-р сараас эхлэн Хятад болон Арабын улс орны хоорондын харилцаа ажилтанд хүрсэн бөгөөд цуврал хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан байна. Эдгээр нь “Нэг бүс нэг зам”-ын бодитой хэрэгжүүлэлт болно. Арабын улс орон болон ард түмэн энэхүү төслийг зөвшөөрч байгаа бөгөөд Хятад болон Арабын улсын хамтын ашигыг хүртээх болно. Ши Жиньпин дарга Дунд зүүн бүс нутагт айлчлал хийхээс өмнө“Хятадаас Арабын улс оронд авах төрийн бодлогын бичиг материал”-ыг гаргасан нь надад ихэхэнтаадагдсана бөгөөд Арабын улс орон өргөнөөр дэмжих болно.

- Ши Жиньпин Арабын улс орны ерөнхий газарт тавьсан яриандаа, Хятад болон Араб хамтран газар нутгийн түрэмгийллийн эсрэг тэмцэл явуулна гэсэн. Хоёр тал энэхүү салбарт хамтран ажиллах арга бодлого ямар вэ?

Хятад болон Араб хамтран газар нутгийн түрэмгийллийн эсрэг тэмцэл явуулах түлхэц хүчин бол аюулгүй байдлыг хамгаалах юм. Хэрэв амар тайван нийгмийн орчин байхгүй бол аливаа ажил үйл хөгжил ирээдүйг төсөөлөхийн аргагүй. Хятад болон Арабын улс орон энэхүү салбарт хамтран ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд энэ талаар хамтран ажиллахад бэлэн болоод байгаа улс олон байгаагийн зэрэгцээ зөв оновчтой арга бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Найруулагч: Хүн Шя, Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл