solongonews
Хятадын төмөр зам шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ
2017-04-16 20:55
Хятадын төмөр зам шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ.

Хятадын төмөр замынхан үйл ажиллагааны шинэ хөтөлбөрөө 16-наас эхлэн хэрэгжүүлж, 25.5 хос хурдны галт тэргийг нэмж ажиллуулснаар зорчигчдод зориулсан галт тэрэгний нийт тоо 3615 хосод хүрэв.

Төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, шинэ зохицуулалт хийснээс хойш зорчигч ихтэй газрын ачаа тээврийг хөнгөвчилж, зорчигчдын зорчих эрэлт хэрэгцээг илүү сайн хангах юм байна. Төмөр замын салбарынхан зорчигч тээврийн нөөцийн хуваарилалтыг сайжруулж, Шанхай-Күньмин, Ханжөү-Шэньжэнь, Бээжин-Гуанжөу зэрэг зорчигч ихтэй чиглэлийн тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, 25.5 хос хурдны галт тэргийг нэмж ажиллуулснаар зогсохгүй өнөөгийн ажиллаж буй 37 хос хурдны галт тэргийг дахин нэгтгэх буюу тээврийн өргөтгөсөн системд хамруулна.

Түүнчлэн зорчигч тээврийн 27.5 хос галт тэрэгний дайран өнгөрөх газруудад өөрчлөлт хийж, зарим галт тэрэгний зорчих хугацааг богиносгосон байна.

Найруулагч: bandi
Эх сурвалж : http://china.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл