Бээжингийн Түлин микробиологийн ХХК нь Жүнгуаньцүний эрүүл мэндийн үйлдвэрлэлийн инкубатор төвд байрладаг бөгөөд тус төв нь халдварын хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг сэргээхэд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Тус компани үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөтгөж, маск үйлдвэрлэхийн тулд халдварын ид дэгдэлтийн үе буюу энэ оны 2-р сард Жүнгуаньцүний эрүүл мэндийн үйлдвэрлэлийн инкубатор төвд үйлдвэрээ байгуулж эхэлсэн байна. Онцгой нөхцөл байдлыг харгалзан тус төв маскны үйлдвэрлэлийг дэмжихийн тулд тухайн газрын үйлдвэр худалдааны салбартай шуурхай хамтран ажиллаж Түлин компанид ногоон зөвшөөрөл өгснөөр гэрээ байгуулах, бүртгүүлэх, тоног төхөөрөмжөө угсрах зэрэг олон дамжлага сар хүрэхгүй хугацаанд шуурхай явагдаж, 3-р сараас максаа эрчимтэй үйлдвэрлэж эхэлсэн юм.




