БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 02-р сарын 01-нд Монгол Улсын шинэ ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд баярын цахилгаан утас илгээв.
Ли Кэчян баярын цахилгаандаа: БНХАУ, Монгол Улс бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш билээ. Хоёр орны харилцаа хөгжлийн сайн чиг хандлагатай байна. “КОВИД-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр орны ард түмэн харилцан туслан дэмжиж, хамтын ажиллагаагаар цар тахлын эсрэг тэмцэж, идэвхтэй үр бүтэмжид хүрч, хамтдаа хоёр орны уламжлалт найрамдлын шинэ хуудсыг бичиглэсэн юм. Шинэ нөхцөл байдалд, Хятад, Монгол хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж нүүрлэж байна. Монголын талтай хамтаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа нэн өндөр түвшинд дэвшихийг хамтын хичээл зүтгэлээр урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна гэв.
