Энэ сарын 06-ны өдөр бол “Хятадын хараа хамгаалах өдөр”. Энэ жил 25 дахь жилдээ тохиож байгаа энэ өдөртэй холбогдуулан Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “Хятадын харааны эрүүл мэндийн цагаан ном"-оо танилцуулан харааны эрүүл мэндийг хамгаалах ажил байдлыг танилцууллаа. Хятад улсад хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 37.8, 15.4 хувиар буурч, үндсэн шатны харааны өвчнийг эмчлэх чадвар мэдэгдэхүйц сайжирсан байна.

“Хятадын харааны эрүүл мэндийн цагаан ном”-д Хятад улсын нүдний эмчийн тоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоолд нийцэж байгаа буюу дунджаар 50 000 хүн тутамд 1.6 нүдний эмч ногдож байна. Хошуу шяний зэрэглэлийн үндсэн шатны 90 гаруй хувь нь бие даасан нүдний эмчилгээний салбартай. Эмчилгээний тоног төхөөрөмж нь хөгжиж буй орнуудын дундаж төвшнөөс давсан гэж тэмдэглэжээ.
Нүдэнд цагаа унах өвчин бол Хятадын хараагүй болох хамгийн эрсдэлтэй өвчин бөгөөд хөгшин настайчуудын өвчний нэг төрөл юм. Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо, Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах алба хамтран “Ядуурлыг бууруулах төсөл” хэрэгжүүлж, ядуу бүс нутагт байгаа ийм өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн байна.
