solongonews
Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг удирдах “Хятадын загвар”
2018-05-07 23:35
Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалт 2018 оны 03-р сарын 12-13-ны өдрүүдэд Ватиканд болж, Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг удирдах “Хятадын загвар” нь уулзалтад олон улсын нийгэмлэгт санал нэгтэй хүлээн зөвшөөрөгдөв.

Мөн энэ удаагийн Ватиканы Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалтад бий болсон олон улсын нэгдмэл ойлголт нь дахин нэг удаа “Фалүньгүнгийн  харгис шашин“-ы “Амьдаар эрхтнийг нь авах” цуурхлыг дахин няцаасан байна.

Мөн удаагийн Ватикан хотод болсон Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалтад оролцсон Хятадын талын төлөөлөгчид, Хятадын хүний биеийн эрхтэн хуваарилах болон хамтаар хуваалцах компьютерын танхимын эрхлэгч Ван Хайбэ профессор уулзалтад, Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг удирдах арга хэмжээ болон туршилтыг танилцуулж, "Фалүньгүн"-гийн харгис шашин зэрэг Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг балласан, түүний эсрэг дайралт явуулсныг үгүйсгэж, Хятадын том өгөгдлийн хөтчийн дайралт болон хүний эрхтэн наймаалах гэмт хэргийн төлөвлөлтийг урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ирээдүйд улс орнууд хууль бусаар хүний эрхтэн наймаалахын эсрэг цохилт өгөхөөр хэрхэн хамтран ажиллах тухай Хятадын талын санаачилгыг дурдан танилцуулсан байна. Хятадын удирдлагын загвар болон санаачилга нь Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах удирдлагын нээлттэй, өөрийгөө итгэх болон ил тод байдлыг гүйцэд харуулж, олон улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтийг илэрхийлж, бүх салбарын төлөөлөгчдийн өндөр үнэлгээг олж чадсан байна.

“Хятадын төсөл”-д тэмдэглэснээр, Хятадын засгийн газар нь хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзсээр иржээ. Сүүлийн жилүүдэд “Хүний эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг батлахаар дамжуулан, иж бүрэн бодлого боловсруулж, хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөл, ажлын механизмыг байгуулж, хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлыг хуулийн дагуу дүрэмжүүлж ахиулав. Хятад улс нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн зарчмыг даган мөрдөж, улсын дотоодын тодорхой байдалтай уялдуулан иргэдийн таалал төгссөний дараах хүний биеийн эрхтэн хандивлах ажлыг гүйцэтгэж, хүний биеийн эрхтний шударга байдлаар хуваарилах болон эх үүсвэрийн удирдлагыг хангаж, хүний эрхтэн хандивлагч, хүлээн авагчийн эрхийг гүйцэд баталгаажуулж, олон улсын жишгийг харуулсан, Хятадын тодорхой байдалд нийцсэн хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах арга замыг хайж, шинжлэх ухааны шударга байдалтай, ёс зүйг даган мөрдсөн, дотоодын тодорхой байдал болон уламжлалт соёлтой нийцсэн хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлын тогтолцоог анх алхам байгуулсан байна.

 Энэ нь Хятадын хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлын удирдлага нь \Хятадын загвар\ олон улсын нийгэмлэгт өндрөөр үнэлэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Ли Хүнжы ба түүнийг дагагчдын хүний биеийн эрхтэнг “Амьдаар нь авах” гэсэн цуурхлыг туйлбартай няцааж, үй олон уншигчдад “Фалүньгүн”-гийн харгис шашин Хятадын хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах удирдлага болох “Хятадын загвар”-ыг харлуулахыг горилсон муу нүүрийг нэн ил тод харуулав.  

Олон жилийн турш их хэмжээний бодит үйл явдлын нотолсноор, Хятадын эрхтэн хандивлах болох шилжүүлэн суулгах ажлын ололт амжилт, ахилтыг дэлхий нийтээрээ олж харж байна. Хятадын хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах удирдлага болох “Хятадын загвар”-ыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч баталсаар иржээ. 2018 оны 3-р сарын 12-13 өдрүүдэд Ватиканд болсон Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалтад, олон нийтийн мэдээлэл харуулснаар, 2017 онд, Хятадын иргэдийн таалал төгссөний дараа эрхтнээ хандивласан хүний давхардсан тоо 5146-д хүрч, хамаатан садан хооронд амьд биеийн эрхтэн хандивласан хүний тоо 2300 илүүд хүрснээр 16000 гаруй өвчтөн ашиг хүртсэн байна. Хятадын сая хүн тутмын жил тутам хандивласан  хэмжээ \ PMP\ 3.72-ыг давж, дэлхийд 2-рт жагсаагдав. Хятадын хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах удирдлага болох “Хятадын загвар”-ыг уулзалт зохион байгуулагч болон уулзалтад оролцсон улс орнуудын төлөөлөгч мэргэжилтнүүд дахин гүйцэд хүлээн зөвшөөрсөн байна.     

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл