Буу сумыг хурааж, тэсрэх бодисоос сэргийлэх болон хуулийг зөрчсөн ялт үйлдлийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа өрнөж эхэлснээс хойш Хөххотын Сайхан дүүргийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн ахлах ангийн 5 дугаар дунд анги маш сайн амжилттай ажилласаар байгаа билээ. Үүний дүнд энэ оны 4 дүгээр сард илрүүлсэн их хэмжээний хар тамхийг хэр бүлээрээ наймаалсан ноцтой нэгэн хэрэг бий. Энэ тухай Б.Бөх ярихдаа:
- Сайхан дүүргийн Эрүүгийн цагдаагийн ахлах ангийн 5 дугаар дунд ангийн цагдаа нар хар тамхитай холбоотой олон удаагийн хэргийн мөрдөлт явуулж, Шяо овогтой залууд байгааг мэдсэн. Энэ жилийн 4 дүгээр сарын эхээр Шяо овогтой залуугийн эгч нь нэгэн машин түрээсэлсэн ба уг машиныг нь Шяо овогт унаж Хубэй мужид явсныг бид олж мэдсэн юм. Улмаар Шяо овогтыг Хөххотод буцаж ирэхэд нь амдаж, мөн олон саад бэрхшээлийг даван байж 2000 грамм хар тамхийг амжилттай хураасан гэж танилцуулав.
Хуулийг зөрчсөн ялт үйлдлийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа бол амар амгалан Хөххотыг бүтээн байгуулах явц дахь нэг чухал арга хэмжээ юм. Тус үйл ажиллагаа өрнөж эхэлснээс хойш Хөххотын Цагдаагийн алба хуулийг зөрчсөн 17 эрүүгийн ялт ажиллагааг илрүүлэн, 23 сэжигтнийг баривчилж, 2856.69 грамм хар тамхийг хураасан аж. Мөн 34 буу, 2161 сум, 1342.9 кг дарь, 1588 тэсрэх бодисыг хураасан байна.
