
Сүүлийн 5 жилд Хятад улс шинжлэх ухаан технологийн чухал төслийн байгуулалтаа түргэтгэх талаар амжилттай ажиллажээ. Нисэгчтэй сансрын хөлөг, саранд шинжилгээ хийх, том нисэх онгоц, Жаолүн хөлөг онгоц, дээд хурдны компьютер зэрэг шинжлэх ухаан технологийн чухал амжилт гаргасан юм. Хятадын дээд хурдны компьютер олон жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийг уялдуулж, робот, оюунлаг ухаалаг хэрэгсэл, интернэт сүлжээ, биг датагийн хэрэглээний талаар асар их амжилт гаргасан юм.
Шинжлэх ухаан технологийн салбарт шинийг бүтээхэд сайн сайхан орчин шаарддаг. Хятадын ШУА-ийн биологийн удамшил, нөхөн үржихүйн ухааны хүрээлэнгийн ажилтан Ван Шиүже: Бодлогын таатай орчинд шинжлэх ухааны олон салбарын ажилтнууд хамтран ажиллаж, шинэ бүтээмжийн орон болох бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулж болох юм гэжээ.
XIX их хурлын тайланд, шинэ бүтээмжийн орон болох байгуулалтыг түргэтгэнэ гэж тодорхой заасан байна. Хятадын шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд Ван Жиган: Шинжлэх ухааны ажилтнуудын судалгаанд хэрхэн дөхөм үзүүлэх талаар бид олон бодлого заалт гаргасан. Шинжлэх ухааны ажилтнуудын төсөл удирдах, санхүү эдийн засгийн зардлын талаар тэдэнд улам их эрх олгож, идэвхийг нь дайчлах арга хэмжээнүүд авсан гэжээ.
