Бээжингийн цагаар энэ сарын 27-ны өдрийн 10:18 минутад Шюн-Ань шинэ дүүрэгт баригдсан Шюн-Ань Төмөр замын вокзалаас Фү Шин нэрэмжит хот хоорондын С2702 дугаартай галт тэрэг тогтсон цагдаа Бээжингийн баруун төмөр замын вокзал руу хөдөлжээ.
Энэ нь нийслэл Бээжин болон "ирээдүйн хот" болох Шюн-Анийг холбосон Бээжин-Шюн Ань хоорондын төмөр зам бүрэн ашиглалтад орсныг харуулж байна. Тус хот хоорондын төмөр зам ашиглалтад орсны дараа Бээжингийн Баруун төмөр замын вокзал ба Шюн-Ань шинэ дүүрэг хүртэл хамгийн хурдандаа 50 минут аялж, Дашингийн нисэх онгоцны буудлаас Шюн-Ань шинэ дүүрэг хүртэл хамгийн хурдандаа 19 минут аялах болсон байна.
Бээжин-Шюн-Ань хоорондын төмөр зам 91 км урт бөгөөд замын хөдөлгөөнийг нээх хүртэл тус төсөлд гурван жил шахам хугацаа зарцуулсан байна.
