solongonews
Өвөр Монголын хотууд-Улаанцав хот
2017-04-06 11:10
Өвөр Монголын хотууд-Улаанцав хот

         Энэ хотыг ан цав бүхий улаан шороотой газар барьсан учир “Улаанцав” хэмээн нэрийджээ. Хойд талаараа Монгол Улстай 190.81 км газраар хил залгаж, зүүн хойгуураа Шилийнгол, зүүн, зүүн өмнө, өмнө талаараа Хэбэй, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Ордос, Хөх хоттой зах нийлнэ. Улаанцав 84 мянга 700 ам км кв нутаг дэвсгэртэй. Далайн төвшнөөс дээш 2000 метрт өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас ихтэй. 3 сая шахам хүн амын 60 мянга нь монгол үндэстэн. Цахар баруун гарын дунд, хойд, өмнөд, дөрвөд 4 хошуу, 8 сяньтай. Улаан буудай, юмэй гурил, амтат төмс тариалж ургамлын тос их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Мал аж ахуй хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр олон. 69 төрлийн ашигт малтмалтай, эрчим хүч, төмөр, нүүрс, барилгын арматур, хими, мах, арьс шир, хивс үйлдвэрлэдэг.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Бай Дү Бай Кэ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл