solongonews
Эрээн хотынхон шинэ оноо угтлаа
2014-12-23 17:03
12 дугаар сарын 21-ний өдөр Эрээн хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн Шинэ жилийн баярын цэнгүүн болов.

             Бүтэн жилийн туршид хийж бүтээсэн ажил үйлсээ дүгнэн, улирч буй оноо амжилт бүтээлээр үдэж, айлчлан ирж буй шинэ оноо аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн угтан Шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Баярын арга хэмжээнд Эрээн хотын Дэд Консул А.Баярсайхан, Ж.Баатарчулуун нар биечлэн оролцсон ба бусад албан байгууллага хувь хүмүүс оролцов. Бүтэн жилийн туршид хийж бүтээсэн ажил үйлсээ дүгнэн цэгнэж, улирч буй оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй шинэ оноо аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн угтан Шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Цэнгүүнд  Нэгэн зүгт хамтлаг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон бусад хамтлаг дуучид хүндэтгэн ирж, ая дуугаа өргөсөн юм.
 Арга хэмжээний үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээн хотод суугаа болон бусад монголчуудаасаа оны шилдгүүдийг шалгаруулж, шагнан урамшууллаа.


Шагналтнууд:
“Баянхонгор зоогийн газар” Б.Туяа Залуучуудын зүтгэлтэн, “Халх Монгол” зоогийн газар Б.Эрдэнэчимэг Залуучуудын зүтгэлтэн, “Тэргүүн” зоогийн газар Н.Золбоо, “Эгшиглэн” МДХ-ийн Д.Ганчимэг нар Тэргүүний залуу бизнесмэн, “Монгол VIP” караоке П.Уранчимэг,  “UB-E” PUB А.Золжаргал нар Тэргүүний залуу, “Голден стар” дэлгүүр О.Оюунгэрэл, Консулын газраас Ж.Дагвадорж нар Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр тус тус шагнуулсан байна.  Түүнчлэн сурагч М.Оюунномин Тэргүүний сурагч алтан медаль, Д.Хүрэлсүх, Д.Бэгзсүрэн, О.Амгалан нар Осолгүй манлай жолооч шагналаар,  “Байгал” зоогийн газар Л.Байгаль, “Хүрээ гоёл” Ш.Ариунаа нарыг Жуух бичгээр тус тус шагнасан бол Хөххотоос Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн редактор, МЗЭ-ийн гишүүн  Э.Үржинхандыг  Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу сэтгүүлч медалиар тус тус шагналаа. Эрээн хотын Консул болон Эрээн хотод ажиллаж амьдардаг бүх Монголчууддаа ирэх ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье
.

 


                              Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл