solongonews
Дэлхийн оюутны спортын өвлийн наадам болж байна
2019-03-05 10:16
29 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Дэлхийн оюутны спортын өвлийн наадам энэ сарын 02-нд ОХУ-ын Красноярск хотноо нээлтээ хийлээ.

Тус улсад анх удаа зохион байгуулагдаж буй наадам 10 хоног үргэлжилж, гуравдугаар сарын 12-нд хаалтаа хийнэ. 

Энэ удаагийн наадамд нийт 58 улсын 600 орчим их, дээд сургуулийн 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Хятад улсын далбааг Бээжингийн Их Сургуулийн тамирчин Ян Шичи барин алхжээ.

Нээлтийн үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тамирчдад хандан “Красноярск хотод болж буй Дэлхийн оюутны спортын өвлийн наадам бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын эхлэл цэг” хэмээн хэлжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл