solongonews
Аварга шалгаруулах тэмцээнд Хятадын баг түрүүллээ
2023-02-20 10:53
Бадминтоны Азийн холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын баг түрүүллээ.

 Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 19-нд болсон Бадминтоны Азийн холимог багийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Хятадын баг Өмнөд Солонгосын багийг 3:1-ээр хожиж, дээд зиндаанд шалгарлаа.

 Эрэгтэйчүүдийн анхны ганцаарчилсан төрөлд Лэй Ланси Солонгосын тамирчин Ли Юкуйг 21:16, 21:15 минутад буулган авч, Хятадын багийн эхний оноог авчирлаа. Дараачийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Гао Фанжи мөн Жин Жиаеныг хоёр дараалан ялж, Хятадын багт дахин нэг оноо авчирсан байна. Өмнөд Солонгосын баг эрэгтэй хосын гурав дахь тоглолтод нэг оноогоо эргүүлэн авчирсан бол Жин Юанхао/Луо Синшенг Хэ Житин/Жоу Хаодонг 19:21, 21:16, 21:17-оор буулгав. Дараа нь Хятадын эмэгтэй хосын баг Лю Шэншу/Тан Нин Солонгосын багийг 21:11, 21:10 минутад буулган авч, Хятадын баг 3:1-ээр ялалт байгуулжээ.

  Өмнө нь шөвгийн наймын болон хагас шигшээд БНХАУ-ын баг Малайз, Энэтхэгийн багийг 3:2-оор хожсон байна.

 Энэ тэмцээнд эхний дөрвөн байр эзэлсэн нь Судирманы цомын эрх авах юм. Хятадын баг Судирманы цомын аварга болсон тул ирэх тавдугаар сард Сужоу хотод болох Судирманы цомын тэмцээнд оролцох эрхээ автоматаар хангасан байна. Тиймээс энэ тэмцээн нь гол төлөв бэлтгэл сургуулилт, Олимпын аварга Хуан Дүнпин өсвөр үеийнхнийг удирдан оролцох юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл