solongonews
“Нэг бүс нэг зам” санаачилга яагаад дэлхийн анхаарлыг татдаг вэ
2017-08-15 11:20
“Нэг бүс нэг зам” санаачилга яагаад дэлхийн анхаарлыг татдаг вэ

Нэг. Мөн чанар. “Нэг бүс нэг зам” санаачилга нь “Хөгжил”-ийн бүх асуудлыг шийдвэрлэж чадах түлхүүр юм. Одоогоор хөгжиж буй орнууд хараахан хөгжиж чадаагүй, хөгжингүй орнууд хөгжлийн хүчин чадал дутмаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн асуудал бол одоогийн дэлхий нийгэмд нэгэн зэрэг тулгарч байгаа асуудал юм. Ядуурал, ядуу баяны зөрөөг хөгжлөөр дамжин шийдвэрлэж болно. Ирээдүйд “Нэг бүс нэг зам” санаачилга нь улс орнуудын эдийн засгийн бодлогын зохицуулалтыг түлхүү ахиулж, нэн өндөр түвшний, нэн гүн гүнзгий, нэн өргөн цар хүрээтэй бүс нутгийн хамтын ажиллагааг үүдэж, холбогдох улс орнууд болон иргэдийн соёлын солилцоо болон харилцан суралцахыг дэмжих болно.

Хоёр. Цаад агуулга. “Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол зүйл болох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулжээ. Дэд бүтцийн харилцан холбогдож, харилцан нэвтрэлцэж байгаа нь Хятадын нэгэн шинэ давуу тал болно. Хятадын төмөр зам, авто зам, онгоцны буудал, усан нөөц зэрэг гол дэд бүтцийн бүтээн байгуулалтын тал дээр маш их давуу талтай байна. Хятадын эдгээр дэд бүтцийн бүтээн байгуулалт нь “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудад маш сайн туршлага болох юм.

Гурав. Арга зам. “Нэг бүс нэг зам” санаачилгын нээлттэй, стратегийн залгалт зэрэг уриалга нь дэлхийн бүх улс орнуудын ашиг тусад нийцэх болно. “Нэг бүс нэг зам”-ын стратегийн залгалт уриалга нь хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудыг нэн өргөн цар хүрээнд холбож чадах юм. “Нэг бүс нэг зам”-ын нээлттэй уриалга нь дэлхийн олон янзын байдалд даган зохицсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл