solongonews
Хөрш гурван улсын бизнес эрхлэгчид чууллаа
2016-08-17 12:38
Торгоны замын эдийн засгийн бүс болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорт хамтран ажиллах зорилготой гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сэдэвт уулзалт болж өндөрлөлөө.

Уулзалтыг ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо, МҮХАҮТ, Буриадын менежерүүдийн холбоо хамтран зохион байгуулсан байна. Мөн Монгол дахь Өвөр Монголын худалдааны хороо, Монгол –Оросын ажил хэрэгч хамтран ажиллах нийгэмлэг хамтран ажилласан байна.

Энэхүү уулзалтад Оросын талаас 40 ААН, Өвөр Монголын 80 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр гурван улсын бизнес эрхлэгчид бүс нутгийн давуу байдал болон хамтын ажиллагааны төслүүдээ танилцуулж, санал солилцлоо.

Монголын талаас “Цагаан алт” хаягдал яс, тос боловсруулах үйлдвэрийн төсөл, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, органик гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулах төслүүдийг танилцуулсан байна.

Харин Оросын тал “Буриад улсын бүс нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төслүүд”, аялал жуулчлал, тээвэр логистик, “Хятад, Монгол, Оросын тээврийн коридорын гаалийн брокерын үйлчилгээгээ танилцууллаа.

Мөн Хятадын тал үр тариа, цай, ноос ноолуурын чиглэлээр хамтран ажиллах төслүүдээ онцолсон.

Уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр ганцаарчилсан бизнес уулзалтуудыг зохион байгууллаа.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл