Энэ сарын 6-нд АНУ-ын Перерсон олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Нисолас Ларди:
-Хятадын эдийн засаг хөрөнгө оруулалтад тулгуурладаг байснаас хэрэглэгчдэд тулгуурладаг болж, өсөлт нь удааширсан ч тасралтгүй хөгжлийн замаар замнаж байна гэлээ.

Ларди мөн өдөр Сан-Франциско хотноо АНУ дахь Хятадын цагаач иргэдийн зохион байгуулсан семинарт оролцох үеэр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Хэлбэрээ өөрчлөхийг дагалдан Хятадын эдийн засгийн хурд удааширсан ч хэрэглэгчдийн хэрэглээ хөрөнгө оруулалтыг орлосон нь эдийн засгийн өсөлтийн гол тулгуур хүчин болж байна. Мөн үйлчилгээний салбар ч Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал цэг болж байна" гэлээ.
Тэрээр, Хятадын эдийн засгийн хурд удааширсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ нь "дэлхийн бусад орноос хамгийн өндөр үзүүлэлт" юм гэлээ.
