ӨМӨЗО-ы Гадаад хэргийн алба болон Монгол Улсын УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулж буй Хятад, Монгол хоёр орны бага, дунд сургуулийн найрсаг солилцооны нээлтийн ёслол 10-р сарын 23-ны өдөр Хөххотын Монгол үндэстний сургууль дээр боллоо.
Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улсын багш сурагчид Хөххотын Монгол үндэстний сургуулийн сургалт, түүх соёл, туршилтын танхим, спортын ордонтой танилцжээ. Сурагчид хоорондоо монгол шатар тоглох, бөх барилдах, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан бие биеэ ойлгох, найз нөхөр болох, нөхөрлөлөө зузаатгах замыг нээсэн байна.


Энэ удаагийн цуврал үйл ажиллагаанд Монгол Улсын Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Дорноговь аймаг, Төв аймгийн нийт 100 багш сурагч оролцож байгаа аж.

10-р сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээний үеэр багш сурагчид Хөххотын 2-р дунд сургуультай танилцаж, хоёр улсын сурагчдын хамтарсан уран сайхны тоглолт хийх бол Ордос хот, Бугат хотуудаар аялж, туршлага солилцох юм байна.

