solongonews
Хятад эм олон улсын эм эмнэлгийн системд орж эхэлсэн байна
2016-12-07 21:34
”Хятадын уламжлалт анагаах ухаан” цагаан номыг энэ сарын 6-ны өдөр хэвлэн нийтэллээ.

      Энэ бол Хятадын засгийн газар анх удаагаа хятад эм эмнэлгийн хөгжлийн тухай нийтэлж буй цагаан ном юм. Цагаан номд тэмдэглэхдээ, хятад эм нь олон улсын эм эмнэлгийн системд аажмаар орж, Орос, Куба, Вьетнам, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг оронд бүртгүүлсэн байна. 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүртгэлээр, одоо тус байгууллагын 103 гишүүн орон зүү төөнүүр хэрэглэхийг хүлээн зөвшөөрч, 29 нь уламжлалт эм эмнэлгийн хууль тогтоомж баталсан ба18 нь зүү төөнүүрийг эм эмнэлгийн даатгалын системдээ оруулсан байна. Уламжлалт эм эмнэлгийн бодлого тогтоосон 25 улс орон байсан бол 69 болж, өвс, ургамлын эмэнд хяналт тавих хууль боловсруулсан 65 улс орон байсан нь 119 хүртлээ нэмэгдсэн гэж тоо баримтыг дурджээ. 
Цагаан номд:  Хятад эм эмнэлэг одоогийн байдлаар 183 улс орон газар нутагт бий болоод байна. Түүний дунд 30 гаруй улс орон газар нутагт хятад эм эмнэлгийн хэдэн зуун сургууль байгуулж, холбогдох боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм. Хятад эм эмнэлэг нь Хятад улсын АСЕАН, Европын холбоо, Африк тив, Төв зүүн Европ зэрэг бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чухал агуулга болсон гэж тэмдэглэсэн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл