solongonews
Элсэн чихрийн үзэсгэлэнд 800 орчим компани оролцлоо
2019-05-27 15:59
Элсэн чихрийн үзэсгэлэнд 800 орчим компани оролцлсон байна.

      БНХАУ-ын Гуанси Жуаны автономит тойрогт элсэн чихрийн үзэсгэлэн болж өнгөрсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Наньнин хотод болсон энэхүү үзэсгэлэнд Хятадын болон олон улсын 800 орчим компани, байгууллагын төлөөлөгч оролцов. 

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнгийн үеэр элсэн чихрийн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг  30 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. Мөн Хятадын элсэн чихрийн “нийслэл” гэгдэг Чунжо хот 10.8 тэрбум юань буюу 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны 13 төслийн гэрээг байгуулав. 
Үүний зэрэгцээ олон улсын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллага, судлаачдын оролцсон яриа хэлэлцүүлэг, семинарыг мөн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан байна.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл