solongonews
Элсэн цөлд мод таригч
2017-09-15 17:22
Элсэн цөлд мод таригч

Алшаа аймгийн Эзнээ хошууны Хар хотод нэгэн өвгөн бий. Гавьяаны амралтаа авсны дараа амар жимэр амьдралаа таягдан, арван жилийг нэгэн өдөр мэт тачир цөл говь нутгийг сахин, цөлжилтийг сааруулан ойжуулж, орон нутгийнхаа байгаль орчныг сайжруулав. Энэхүү эрхэм бол Алшаа аймгийн улс төрийн товчооны тэргүүлэгч асан Сүх болно.

2004 оноос эхлэн халуун нар зулай дээрээс төөнөсөн их говь нутагт элсэн шуурга гуядсан тачир цөлд Сүх гуай болон түүний гэрийнхэн 200 га талбай 90 мянган суурь заг мод тарьж, 320 га талбай заг модон ой дахь үхсэн модыг нөхөн тарьж, өргөн нь 500 метр, урт нь 3 километр үргэлжлэх ойт газрыг бий болгож, байгаль орчныхоо халхавчийг байгуулж билээ. 

Сүх гуайд ч заг модны үндэс хатган, арван жилийн ойжуулалтын аяны замдаа Хар хотын хормойд салхийг халхлан элсийг тогтворжуулж, нутгаа ойжуулжээ. Сүх гуай заг мод хоёрын зориг нь уусан уламжлагдаж байлаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл