Нэг. Ядуурлаас ангижруулна.
Ядуурлыг бууруулах ба ядуурлаас ангижруулах үндсэн арга бодлогыг хэрэгжүүлнэ.
Өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрлэл, дэд бүтцийн сүлжээ болон олон нийтийн үйлчилгээний үндсэн системийн бүтээн байгуулалтыг хүчтэй дэмжинэ.
Ядуурлаас ангижруулах ажлын хариуцлагын дүрэм болон ядуурлаас гарах тогтолцоог чанга хэрэгжүүлнэ.
Хоёр. Ажил эрхэлж орлогоо нэмэгдүүлэхийг эрчимтэй дэмжинэ.
Ажил олгохыг тэргүүнд тавих стратегийн бодлого болон ажил олгох идэвхтэй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Олон нийт үйлс бүтээж, түг түмнээрээ бүтээлч сэтгэхийг дэмжинэ.
Орлогын хуваарилалтын дүрмийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.
Малчид, тариачдын орлогын нэмэгдлийг эрчимтэй дэмжинэ.
Гурав. Нийгмийн баталгааны системийг төгөлдөржүүлнэ.
Иргэд даатгалд хамрагдах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Хот, хөдөө орон нутгийн нийгмийн болон хуулийн тусламж үйлчилгээний системийг төгөлдөржүүлнэ.
Орон сууцны баталгааны ажлыг эрчимтэй дэмжинэ.
Бүх зэрэглэлийн баталгааны системийг төгөлдөржүүлнэ.
Дөрөв. Иргэдийн таашаалд нийцсэн боловсролын системийг бий болгоно.
Боловсролыг тэргүүн байранд хөгжүүлэх стратегийн бодлогыг баримтална.
Хот, хөдөө орон нутгийн суурь боловсролын хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөн нэмэгдүүлнэ.
Үндэстний боловсролыг эн тэргүүнд голлон хөгжүүлнэ.
Тусгай мэргэжлийн боловсролыг эрчимтэй хөгжүүлнэ.
Их дээд сургуулийн заах арга, сургалтын түвшин болон бүтээлч чадавхыг нэмэгдүүлнэ.
Мэргэжил дээшлүүлэх болон тусгай боловсролыг чангалж, хувийн сургуулийн хөгжлийг дэмжих бөгөөд цэгцэлнэ.
Тав. Иргэдийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлнэ.
Шинэ цаг үеийн эрүүл мэндийн ажлын чиглэлийг баримтална.
Үндсэн эм эмнэлэг болон олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.
Ард иргэд даатгалд хамрагдах, эмийн хангалтыг батлах, дүрмийн шинэчлэл зэргийг эрчимтэй дэмжинэ.
Монгол, Хятад эмнэлгийн дэд бүтэц болон стандартчилсан бүтээн байгуулалтыг дэмжинэ.
Төлөвлөгөөтэй төрөх үндсэн бодлогыг баримтална.
Ард иргэдийн бие чийрэгжүүлэх үйл ажиллагааг өрнүүлнэ.
Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хуулийн эрхийг хамгаална.
Зургаа. “Амар амгалан Өвөр Монгол”-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд хүргэнэ.
Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах босоо /стерео/ системийн бүтээн байгуулалтыг түргэтгэнэ.
Чухал төрийн бодлогын нийгмийн амар тайван байдалд учруулах аюул түгшүүрийг үнэлэн жиших тогтолцоог хэрэгжүүлнэ.
Нийгмийн засаглалын бүтээлч санаануудыг дэмжинэ.
Олон нийтийн аюулгүйн системийг төгөлдөржүүлнэ.
Аюулгүй байдлыг хамгаалж, гэнэтийн осол аваарыг шийдвэрлэх хүч болон арга барилаа сайжруулна.
Цэрэг ардын нэгдэл, цэрэг анги болон бүс нутгийн засгийн газар хамтын сэргийлэлтийг бэхжүүлнэ.
“Хоёрыг хүрээлж, хамтдаа байгуулах” ажлыг гүнзгийрүүлж, цэрэг ардын эв нэгдлийг дэмжинэ.
