Хятад улсын уламжлалт дуу хөгжмийн нийгэмлэгээс санаачилж, Өвөр Монголын Урлагийн дээд сургууль, Өвөр Монголын Дуу хөгжимчдийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Хятад улсын уламжлалт дуу хөгжмийн нийгэмлэгийн XIX удаагийн оны хурлын нээлтийн ёслол 7 дугаар сарын 11-ний үдээс өмнө Хөххотноо боллоо.
Тус оны хурал нь “Олон үндэстний соёлын хараан дахь Хятад улсын уламжлалт дуу хөгжмийг судлах”, “Дуу хөгжим болон бүжгийн соёлын өв, уран сэтгэхүй”, “Үндэстний дуу хөгжмийн судалгаа, үндэстний бүжгийн судалгаа, дижитал хэлбэр бүхий хүн нийгмийн шинжлэх ухаан” гэх гурван гол сэдвийн хүрээнд “Уламжлалт дуу хөгжмийн орчин үеийн уламжлал”, “Судалгаа сундалсан хараан дахь Хятад улсын уламжлалт дуу хөгжмийн судалгаа”, “Умардын тал нутгийн дуу хөгжмийн судалгаа”, “Шинэ судлал”, “Залуучуудын ярианы тавцан” зэрэг салбар өгүүллэгээр 5 өдрийн хугацаатай явагдах бөгөөд “Ухаа ачаалсан уянга”, “Дуунд мөнхөрсөн хорвоо” зэрэг гол сэдэвт тоглолт, монгол үндэстний тууль, үлгэр, ардын дуу, холбоо, Шилийнголын цоор дуу, уртын дууны тусгай тоглолт хийх юм байна.
Хуралд Хятад улсын дотоодын холбогдох муж орон хотын 387 өгүүллэгийн товчийг хүлээн авсан байна. 5 өдрийн хугацаатай үргэлжлэх энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал болон тусгай тоглолт нь Хятад улсын уламжлалт дуу хөгжмийн эрдэм шинжилгээний судалгааны шинэ хөгжлийг ахиулахад асар их ач холбогдолтой хэмээн эрдэмтдийн зүгээс үнэлэн дүгнээд байгаа юм.
