solongonews
Хятад, Монголын аюулгүй байдлын хэлэлцээр боллоо
2016-08-10 11:48
Хятад, Монголын IX дүгээр удаагийн аюулгүй байдлын хэлэлцээр боллоо.

 

Хятадын Цэрэг армийн хорооны штабын орлогч дарга Сүн Жяньгүө энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо IX удаагийн аюулгүй байдлын хэлэлцээрийн хуралд оролцжээ. Хурлын үеэр хоёр орны цэрэг армийн харилцаа, хамтын ажиллагаа, орон нутгийн аюулгүй байдал болон тулгамдсан асуудлын талаар үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Хятад, Монгол хоёр орны аюулгүй байдлын хэлэлцээр нь хоёр орны стратегийн харилцааг бататгах, цэрэг армийн бодит байдалд тулгуурласан хамтын ажиллагааг төлөвлөхөд нөлөө үзүүлэх болно. Хоёр тал энэхүү тавцанг ашиглан бүс нутаг төдийгүй олон улсын энх тайвныг хамгаалахад идэвхтэй хувь нэмэр үзүүлбэл зохино гэж санал нэгтэй үзжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин уг үйл ажиллагаанд оролцлоо.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл