
Ван Кемин бол Шаньдүн мужийн Тай-Анийн уугуул бөгөөд Бээжингийн Шехэ Анагаах Ухааны Их Сургуулийн анагаахын докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн гоо сайхны мэс заслын эмнэлгийн дэд эрхлэгч, эмч. 2020 оны 07-р сард Ван Кемин Төвөдөд очин эмчилгээний тусламж үзүүлэх зургаа дахь багт сайн дураараа оролцон Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын эмнэлэгт ажиллав.
Төвөдөд очсоныхоо дараа тэрээр нүүрний гажигтай өвчтөнүүдийг Төвөд нутагтаа гоо сайхны мэс засал хийх боломжийг олгох зорилгоор Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн хороонд өргөдөл гаргахад Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын эмнэлэгт тусгай гоо сайхны мэс заслын тасагтай болжээ.
Гоо сайхны эмнэлгийн мэс заслын тасаг байгуулагдсан хэдхэн сарын дотор 300 гаруй өвчтөн захиалга өгсөн байна. Ван Кемин анх ирэхдээ долоо хоногт нэг өдөр мэс засал хийдэг байсан бол аажмаар таван өдөр болон нэмэгджээ. Хөдөө орон нутгийн хүмүүс Лхас хотод эмчилгээ хийлгэхэд амаргүй байдалд зориулан тэрээр олон удаа тусгай баг зохион байгуулж, Нгари муж болон Шигац хотын нутгаар хүрч үнэ төлбөргүй эмчилгээ хийв.
Ван Кемин өдөр тутмын зөвлөгөө, мэс засал хийхээс гадна Төвөдөд байгаа орон нутгийн эмч, мэс заслын боловсон хүчний багийг бүрэлдүүлэхээр эрчимтэй ажиллав. Түүний удирдлагаар эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдэж, мэргэжлийн түвшин аажмаар сайжирсан байна.




