solongonews
2025 он гэхэд Хөдөө тосгоны 5G хандалтын төвшин 80 хувьд хүрнэ
2021-11-17 10:40
2025 он гэхэд Хөдөө тосгоны 5G хандалтын төвшин 80 хувьд хүрнэ

  2025 он гэхэд Хятад өндөр хурдтай, нэгдсэн харилцан холболттой, ухаалаг, ногоон, аюулгүй, найдвартай дижитал дэд бүтцийн шинэ системийг үндсэндээ бий болгон, үйлдвэрлэлийн эрчим хүч, сүлжээний эрчим хүчийг нэмэгдүүлж, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтыг дэмжих хөгжлийн суурийг тавихад хувь нэмэр оруулна. Үүнд зориулан Хятадын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2020 онд 2.5 их наяд юань байсан бол 2025 онд 3.7 их наяд юань болж нэмэгдэнэ гэж сүүлийн өдрүүдэд нийтэлсэн “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөө-д тэмдэглэсэн байна.

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн хугацаанд Хятад улс дэлхийн хамгийн том бие даасан 5G сүлжээг байгуулж, засаг захиргааны тосгоны үндсэн хамрах хүрээг бий болгож, хөдөө тосгоны 5G хандалтын төвшин 80 хувьд хүргэхээр төлөвтэй байна гэж мэдээллээ.

 

Зохиогч: ВАН ЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл