ӨМӨЗО-ы Засгийн газар хэвлэлийн хурал зохиов
2018-01-26 22:17
ӨМӨЗО-ы Засгийн газар хэвлэлийн хурал зохион байгуулав.
Нэгдүгээр сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы Засгийн газар хэвлэлийн хурал зохион байгуулж, ӨМӨЗО-ы XIII хугацааны ардын төлөөлөгчийн анхдугаар хурал болон XI хугацааны УТЗЗ-ний анхдугаар хурлаас хойш Өмөр Монголын Засгийн газар АТИХ-ын болон УТЗЗ-ний санал сануулгыг хүлээн авсныг нийтэлсэн байна. 2013 оноос хойш ардын төлөөлөгчийн 1917, улс төрийн зөвлөлгөөний 3471 санал сануулгыг хүлээн авсан бөгөөд хамрах цар хүрээ өргөн, иргэдийн амьжиргаатай холбогдсон байна.
Таван жилийн турш боловсрол, эрүүл мэнд, хот хөдөөгийн бүтээн байгуулалт, экологийн орчин, иргэдийн амьжиргааны салбарт нийт 2600 гаруй санал сануулгыг хүлээн авч шийдсэн байна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
