ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Фү Тайзэн 5 дугаар сарын 12-ны үдээс хойш Монгол Улсаас Хөххотoд суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэтэй уулзжээ.
Фү Тайзэн хэлэхдээ: - Олон жилийн турш Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар нь Хятад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцаа болон Өвөр Монгол, Монгол Улсын нөхөрсөг харилцаа, соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй үр нөлөө үзүүллээ. Хятад, Монгол хоёр орон уул усаараа холбогдсон нөхөрсөг харилцаатай хөрш орон билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орны удирдлагуудын гаргасан хүчин зүтгэлийн ачаар талуудын солилцоо, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн байна. ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газрынхан эртнээс Монгол Улстай тал бүрээр нөхөрсөг харилцаа байгуулахыг ихээхэн чухалчилж, улмаар Өвөр Монгол болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид нягтруулсан билээ. Мөн сүүлийн жилүүдэд Өвөр Монголын бүх салбарын ажил үйлс эрүүл бөгөөд түргэн хөгжлийг баталсаар ирсэн юм. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өргөн боломж, нөхцөлийг хангаж өгсөн юм. Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газраас Өвөр Монгол болон Монгол Улсын нийгмийн бүхий л давхаргын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг цаашид ахиулан, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна гэжээ.
Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ илэрхийлэхдээ: - Монгол Улс болон Өвөр Монголын аж ахуй, арилжаа худалдаа, боловсрол, анагаах ухаан, спорт биеийн тамир зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт хөгжиж байна. Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар Монгол Улс болон Өвөр Монголын нөхөрсөг харилцааг цаашид ахиулж, хоёр орны бүх салбар дахь бодитой солилцоо, хамтын ажиллагааг ахиулахаар хичээн ажиллах болно гэжээ.
