Сар шинэдээ сайхан шинэлээрэй
2017-02-27 08:00
Угтан золгож буй гал тахиа жилд үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж, юу санасан 9 цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг эрхэм уншиг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
ХYII жарны улаагчин гал тахиа жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчлэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
