solongonews
Залуу насны тангараг зуун алсалсан баримтлал
2019-06-25 10:37
Залуу насны тангараг зуун алсалсан баримтлал

    Тэр бол 30 жил цэргийн хувцас өмссөн ахмад байлдагч, биендээ 20 гаруй буудагдсан сорвитой “Дайны хошууч”.

Тэр бол 40 жил ариун цэврийн өрөө цэвэрлэж шүүрдсэн албан журмын цэвэрлэгч, ариун суртлыг бадруулсан “Ёс суртахууны үлгэр жишээч”.

Тэр бол 70 жилийн шалгалтыг өнгөрүүлсэн ахмад намын гишүүн, намын далбаан дор нударга зангидан тангарагласан тэр цагаасаа ард түмэнд үйлчлэхийг баримталж ирсэн “Умард хилийн хошууч”.

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ахмад цэрэг Рэнь Миндэ таалал төгсөж хүмүүс эмгэнэл илэрхийллээ.

Хотын иргэд Рэнь Миндэ настны зээл гудамж цэвэрлэн майжигнан алхах танил дасал дүрийг олж харахаа больсон ч түүний тухай хүн бүрийн сэтгэлд үлдэж, ажил амьдралд нь толь болж тодорно.

Залуу насны цэрэг эрээс зажин үс нь бууралтсан эгэл ард болж явахдаа тэрээр гэрэл цацрангуй нэг насаараа коммунист намын гишүүний уг санааг үл мартан үргэлжлэн урагшлах гүн ёсыг хүүрнэсэн билээ.

               Дайны утаанд давтагдан боловсорсон дайчин баатар

     Рэнь Миндэ хүдэр биетэй, цог жавхаатай. Харин түүний хамар нь онцгой. Солонгост туслах дайны талбарт АНУ-ын их бууны суманд оногдож хамраа сэтлүүлсэн түүхтэй. Хамартаа мэс засал хийлгэсэн боловч засал сайн аваагүйгээс үргэлж өвдөж хавддаг байлаа.

- Жил бүрийн битүүний орой тэрээр таалал төгссөн Сүнь Цэньюү, Хуан Жиньмань, Дуань Гүөлян нартаа гурван хундага архи хэмнэдэг гэж түүний эхнэр Ма Гүөлань ярьсан юм. Ма Гүөлань энэ жил 87 настай, 13 настай байхдаа Рэнь Мэндэтэй хувь заяагаа холбож, айл өрх болсон. 1953 онд Рэнь Мэндэ, Сүнь Цэньюү, Хуан Жиньмань, Дуань Гүөлян дөрвөн хүн дайны өмнө фронтод тагнуул хийж байсан ба хагас нь тэр дайнд амь үрэгджээ.

Рэнь Мэндэ 1925 онд Өвөр Монголын Кайлуу шяньд төрсөн. 1947 онд хувьсгалд оролцов. Ляо Шэний тулалдаан, Баруун өмнөдийн дээрмийг устгах дайн, Пин Жиний тулалдаан, Төвдийг төвшитгөх дайн, Солонгост туслах дайн зэрэг олон удаагийн их байлдаанд оролцож, сум борооны дунд амь насаа умартан дайсныг устгаж явсан юм. Тэрээр Сэ Пингийн дайны нэгэн жижиг гудамжны тулалдаанд дайсны цэргийн суманд оногдож цус урсаж байхад түүний дайчин нөхөр нь сумыг зууж гарган түүнийг аварсан юм. 1948 онд Жүнжүөг цохих байлдаанд Рэнь Мэндэ заан жолоодогчийн аюулгүйг батлахаар томилогдон 14 суманд оногдсон аж. Энэ мэтээр тэр олон дайнд оролцож эрэлхийлэн тэмцэж баатарлагаар байлдаж ирсэн юм. Тэр таван удаагийн дайны гавъяа байгуулж, түүнд “Цэргээ хайрлах жишээч”, “Дайны хошууч” зэрэг яруу алдар олгосон юм.

1960 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэр ардын чөлөөлөх цэргийн баатар Жишээчийн төлөөлөгчөөр Бээжинд Хятад улс байгуулагдсаны баярын ёслолд оролцож, Мао Зэдүн тэргүүлэгчтэй уулзсан юм.

                             Бусдад туслахыг жаргалаа болгодог арлын шар

          Түнляо хотын Хорчин дүүргийн зүүн дүүргийн зээл гудамжны Минзү хороололд Рэнь Мэндэ сүүлийн 40 жилээ өнгөрүүлсэн.

- Нэг удаагийн машины ослоор сээр яс нь хүнд гэмтэж, бас ясны хорт хавдарт нэрвэгдэн эмчээс хоёр жил л амьдарч чадна гэж аавыг маань ярьж байсан гэж Рэнь Мэндэгийн охин ярьлаа.

Цэрэг ангид дахин хүчээ өргөж чадахгүй болсон Рэнь Мэндэ цэрэг ангид дарамт болохгүй хэмээн эхнэр хүүхдээ дагуулан төрсөн нутаг Түнляо хотод хүрсэн нь 1977 оны учир явдал юм. Нутгаасаа салаад 30 жил болсон тэрээр нутагтаа харьж ирлээ. Сүр жавхаатай залуу байлдагч явсан хүн шарх сорвитой хөгжлийн бэрхшээлтэй хүн болоод харьж ирсэн. Нутагтаа харьж ирээд сэтгэл амар болсон боловч хөдөлж чадахгүй хүний гарт орсон нь том там байлаа.

- Хэвтэж байгаад үхэхээ хүлээж болохгүй хэмээн тэрээр хөмхий зуун босож ариун цэврийн ажилд орохоор зориг шийдлээ. Тэрээр гэр хорооллынхоо хэдэн ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг ба бага сургуулийн ариун цэврийн өрөөг ч цэвэрлэдэг байсан. Бас нэгэн бохир устай хэсэг газарт шороо хийж бөглөн 100 гаруй суурь мод тарьсан байлаа.

Эдгээр жилүүдэд Рэнь Мэндэ болон түүний шүүр нэг ч өдөр амарсангүй. Нийгэм дүүргийн зээл гудамжийг цэвэрлэн шүүрдэж, айл өрх бүрийн хог хаягдлыг хураан авч, нэг мэдэхэд 40 жилийг нэг л өдөр мэт баримталж ирэв. Түүний цэвэрлэж зөөсөн хог хаягдал нь 10 мянган тонноос давж, 50 мянган км явж, 6 хог хаягдлын тэргийг элээжээ.

Хорчин нутагт өвлөгдсөн "гэрэлт цамхаг"

- Цаг үе хувиран шинэчлэгдсэн ч Рэнь Мэндэгийн коммунист намын төлөө, ард түмний төлөө зүтгэх хүсэл хөөцөлдөл ба итгэл зориг хувираагүй.

- Цэрэг хүн ард түмнээс төрдөг, насаараа ард түмэнд үйлчилнэ гэдгээ цаг ямагт цээжилж, хэлбэл хийж биелүүлнэ гэж Рэнь Мэндэ үргэлж ярьдаг.

Рэнь Мэндэ бусдыг хавсрахаар жаргалаа болгодог хүн. Түүний айл саахалтын Бай Ицан өвдөж эмнэлэгт очих мөнгөгүй байхад Рэнь Мэндэ 500 юаниар туслав. Нэг хороололд байдаг модон дархан цус цайх өвчинд нэрвэгдэн 2000 юаниар туслав. Түүний туслан дэмжин байсан үлгэр жишээ маш олон.

2015 онд Рэнь Мэндэ ӨМӨЗО-ы “Умард хилийн үлгэр дуурайл”, Хятад улсын “Ёс суртахууны үлгэр                 жишээч” -ээр сонгогдов.

Рэнь Мэндэ бол гавъяа зүтгэл олон байгуулсан хүн. Засгийн газраас тусгай машин тохируулж өгсөн боловч нэг удаа ч суусангүй, байшин өгсөн боловч авсангүй юм.

- Өөрийн чадалдаа түшиж амьдар, өөрийн хоёр гараараа олсон мөнгө л зарахад сэтгэл амар гэж тэр хүүхдүүддээ захидаг байв.

- Аав маань насаараа өөрийгөө умартан бусдын төлөө бодож явсан гэж түүний хүүхдүүд нь эрэгцүүлнэ.

Рэнь Мэндэ бүх сэтгэлээрээ ард түмэнд үйлчилж, нэр ашиг хөөцөлдөхгүй эрхэм дээд овор суртал, аливаагаа харамгүй зориулах үзэл санаа Хорчин нутагт өвлөгдөн, оюун санааны “Гэрэлт цамхаг” болж гэрэлтэнэ.

Зохиогч: Бао Чиншэн
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл