solongonews
Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын тухай ингэж тодорхойлсон байна
2017-10-18 22:29
ХКН-ын XIX их хурлаар шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг тодорхойлсон болно.

1. Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг хөгжүүлэн бэхжүүлж, орчин үеийн социалист нийгмийг бүтээн байгуулах болон Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхээр гол үүрэг болгоно. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах үндсэн дээр хоёр үе шатаар энэ зууны дунд үед баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, зохистой, сайн сайхан орчин үеийн социалист хүчирхэг орныг бүтээн байгуулна.

2. Шинэ эриний Хятадын нийгмийн гол зөрчил бол ард түмэн өдрөөс өдөрт нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл, тэнцвэргүй, бүрэн гүйцэд биш хөгжлийн хоорондох зөрчил юм. Бид заавал ард түмнээр гол болгох үзэл баримтлалын дагуу ажиллаж, ард түмний бүх талын хөгжлийг ахиулж, ард иргэдээ удирдан баян чинээлэг болгохоор хичээн зүтгэх хэрэгтэй.

3. “Таван нэг” Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах ажлын ерөнхий төлөвлөлт, “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлого, социалист нийгмийн замаар замнах итгэл, онолын итгэл, байгууллын итгэл, соёлын итгэлийг бэхжүүлнэ.

4. Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх үндсэн зорилт бол Хятадын онцлогтой социализмын байгууллыг сайн хөгжүүлж, орчин үеийн засаглалын систем болон засаглалын чадварыг бий болгох болно.

5. Хуулийн засаглалыг бүх талаар ахиулах ерөнхий зорилго: Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоог бүтээн байгуулна.

6. Шинэ эрэн үеийн цэрэг армийн бүтээн байгуулалт: Намын удирдлагын дагуу дайн тулалдаанд ялалт байгуулж чадах, соёл боловсрол сайтай ардын цэрэг армийг бий болгоно.

7. Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцааг бэхжүүлж, олон улсын шинэ харилцааг хөгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахаар хичээн ажиллана.

8. ХКН-ын удирдлага нь Хятадын онцлогтой социализмын хамгийн үндсэн онцлог мөн бөгөөд Хятадын онцлогтой социализмын хамгийн том давуу тал нь ХКН-ын удирдлага болохыг тодорхойлсон байна. Нам бол хамгийн өндөр түвшний улс төрийн удирдах хүчин, шинэ эриний намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлагыг тодорхойлон, намын бүтээн байгуулалт дахь улс төрийн бүтээн байгуулалтын байр суурийг товойлгох хэрэгтэй гэж онцолсон байна.     

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл