Ханжөү хотын спортын талбайн замын 270 дугаарт байрлаж байгаа Ханжөүгийн Азийн спортын наадмыг зохион байгуулах комиссын ажиллах байр сүүлийн өдрүүдэд албан ёсоор ашиглалтад орсон байна. Ийнхүү 2022 оны XIX удаагийн Азийн спортын наадмын бэлтгэл ажил бүх талаар эхэлж байгаа юм.
2022 оны XIX удаагийн Азийн спортын наадам нь бохирдолгүй, ухаалаг, арвич гамтай, боловсон сайхан байхыг үзэл баримтлал болгож, өөрийн өртгийг хязгаарлах, бүрэн ашиглах, бодит эрэлт хэрэгцээг чухалчлах, үр ашигтай ажиллуулах, шинжлэх ухаанчаар тэмцээн зохион байгуулах, онцлогоо харуулахыг зарчим болгосон байна.
Одоогийн байдлаар Азийн спортын наадмын ордон, талбайн байгуулалт эмх цэгцтэй өрнөж байгаа аж.
