solongonews
2022 онд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ тогтвортой өсөв
2023-01-18 17:48
2022 онд Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ тогтвортой өсөв.

 Худалдааны яамны 18-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 онд Хятад улсын гадаад хөрөнгийн бодит зарцуулалт 1236.68 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өсөж, 189.13 тэхбум ам.доллартой тэнцэж, өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн байна. Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ тогтвортой өсөлттэй байна.

  Хөрөнгө оруулалтын бүтцийг үргэлжлүүлэн оновчтой болгоно. Аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 323.7 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.1 хувиар өсөж, нийт улсын 26.3 хувийг эзлэн, 2021 оныхоос 7.8 пунктээр нэмэгдсэн байна. Өндөр технологийн аж үйлдвэрт гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар өсөж, улсын хэмжээнд 36.1 хувийг эзлэн, 2021 оноос 7.1 пунктээр нэмэгдсэн байна.

  Гол эх үүсвэрийн хөрөнгө оруулалт ерөнхийдөө өсөж байна. Хөрөнгө оруулалтын томоохон өсөлтийн эх үүсвэрт Өмнөд Солонгос, Герман, Их Британи багтсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувь, 52.9 хувь ба 40.7 хувиар тус тус өссөн байна. Европын холбоо, "Бүс ба зам"-ын дагуух орнууд болон АСЕАН-ы орнуудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 92.2 хувь, 17.2 хувь ба 8.2 хувиар тус тус өсжээ.

  Төв болон баруун бүсийн хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэв. Төв болон баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 21.9 хувь ба 14.1 хувиар тус тус өсөж, улсын дунджаас 15.6 пунктээр ба 7.8 пунктээр илүү болсон байна. Үүнээс Шаньши, Хэнань, Гуанши, Шаньши зэрэг мужууд гадаадын хөрөнгө оруулалтаа өнгөрсөн оны мөн үеэс 229.6 хувь, 119.8 хувь, 49.1 хувь ба 33.6 хувиар тус тус нэмэгдүүлэв.

 Томоохон төслүүдийн тэргүүлэх үүргийг нэмэгдүүлэв. 100 сая гаруй ам.долларын гэрээтэй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдэд бодитоор 653.47 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалт орж, өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар өссөн байна. Энэ нь тус улсын гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын 53 хувийг эзэлж байгаа нь гадаадын капиталыг тогтворжуулахад чухал дэмжлэг болж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл