solongonews
”Онлайн үйлчилгээ” илүү ухаалаг бас тохиромжтой
2021-10-02 20:34
”Онлайн үйлчилгээ” илүү ухаалаг бас тохиромжтой

БНХАУ-ын Төрийн нэгдсэн үйлчилгээний платформыг үндсэндээ бүрэн биелүүлж, мужийн зэрэглэлийн засаг захиргааны тусгай зөвшөөрлийн асуудлыг онлайнаар хүлээн авах болон "Хамгийн олондоо нэг удаа тухайн газарт нь очиж бичиг баримт шалгуулах" харьцаа 82.13 хувьд хүрэв. Улмаар цахим төрийн үйл ажиллагааны хөгжлийн индекс нь олон улсын хэмжээнд 2018 онд 65-р байранд байсан нь 2020 онд 45-р байранд орсон байна. Үндэсний интернет мэдээллийн албаны саяхан нийтэлсэн "Дижитал Хятад улсын хөгжлийн тайлан (2020 он)"-гаас сүүлийн жилүүдэд Хятадын дижитал засгийн газрын үйлчилгээ мэдэгдэхүйц сайжирч, аж ахуйн нэгжүүд болон олон нийтийн ололт амжилт, сэтгэл ханамжийн мэдрэмж нэмэгдсээр байгаа бөгөөд үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадварыг шинэчлэх үр дүнтэй хэрэгсэл болсон юм.

Төрийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэсэн

- Гэртээ сууж байгаад бүх бичиг баримтаа шалгуулах боломжтой болсон нь бидэнд маш их тус дэм болж, ёстой амар боллоо гэж Чүнчин хотын Жянбэй дүүргийн Хуашинь гудамжинд амьдардаг Зэн Сянбин хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ амьдралын баталгааны баримт бичгийг шалгуулах ажлыг гэрээсээ онлайнаар гүйцэтгэсэн тухай маш их баярлан ярьж байлаа.

Зэн Сянбин хүүдээ амьжиргааны тэтгэмж авах хүсэлт гаргахыг үргэлж хүсдэг байсан ч олон жилийн өмнө өөрийн амьжиргааны баталгааны баримт бичгийг бүрдүүлэхдээ банк, орон сууцны менежментийн төв, даатгалын агентлаг зэрэг олон газруудаар явж, олон шат дамжлага давах нь маш хэцүү байсан тул санаа зовж байв.

Энэ оны эхээр гудамжны ажилтнууд Зэн Сянбинтэй уулзаж, гарын үсгийн зөвшөөрлийг нь авч, гар утсаар дамжин онлайнаар амьжиргааны тэтгэмж авах хүсэлт гаргаж, гэр бүлийн санхүүгийн байдлыг шалгах бүхий л журмыг маш хурдан гүйцэтгэсэн байна. Зэн Сянбингийн хүүгийн амьжиргааны тэтгэмжийн асуудлыг маш хурдан шийдэж чаджээ.

Өмнө нь оффлайн байдлаар шийдвэрлэж байсан олон асуудлыг онлайнаар шилжүүлсэн хотын төрийн онлайн нэгдсэн үйлчилгээний "Юй Куайбань" платформын ачаар онлайнаар Зэн Сянбин хүүгийнхээ амьжиргааны тэтгэмж авах хүсэлт гаргаж чадсан байна. Одоогийн байдлаар Чунчин хотын 1081 төрийн үйлчилгээг онлайнаар гүйцэтгэх боломжтой. Хотын зэрэглэлийн засаг захиргааны тусгай зөвшөөрлийн асуудлын 97 хувийг "Хамгийн олондоо нэг удаа тухайн газарт нь очиж бичиг баримт шалгуулах” боломжтой болгосон бөгөөд 95 хувийг онлайнаар зохицуулах боломжтой юм.

Чүнчин хотын цахим төрийн үйлчилгээ хөгжиж байгаа нь Хятадын дижитал засгийн газрын үйлчилгээний үр дүн мэдэгдэхүйц сайжирч байгаагийн илрэл. Үндэсний Интернэт Мэдээллийн Албанаас саяхан нийтэлсэн "Дижитал Хятад улсын хөгжлийн тайлан (2020)"-д одоо Хятадын мужийн зэрэглэлийн засаг захиргааны тусгай зөвшөөрлийн асуудал ба "Хамгийн олондоо нэг удаа тухайн газарт нь очиж бичиг баримт шалгуулах” харьцаа 82.13 хувьд хүрч, БНХАУ-ын засаг захиргааны тусгай зөвшөөрлийн асуудлын талаас илүү хувийн үүрэг хүлээх дундаж хугацааг 40 гаруй хувиар бууруулсан байна.

Төрийн цахим үйлчилгээний механизм тасралтгүй шинэчлэгдэж байгаагийн үр дүнд "Дата илүү ажиллаж, аж ахуйн нэгжүүд болон хүмүүс бага гүйх" нь бодит байдал болж байна. Гуандүн мужид "Гуандүн бизнесийн холбоо"-ны аж ахуйн нэгжтэй холбоотой гар утасны төрийн үйлчилгээний платформ нь аж ахуйн нэгжтэй холбоотой 803 үйлчилгээний зүйлийг онлайнаар гүйцэтгэж чадах болгожээ. Гуанши мужид орон нутгийн засгийн газрын вэбсайт нь онцлог шинж чанартай, уян хатан программ байгуулж, өндөр давтамжтай асуудлыг шийдвэрлэх тусгай үйлчилгээнүүдийг аж ахуйн нэгжүүд болон олон нийтэд зориулав. Сычуань, Гүйжөү зэрэг газруудад ажил хэрэг бүтээх үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх баримт ба бодлогын баримт бичгийн санг нээж, хүмүүст нэгдсэн мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна. Жилинь, Хэнань зэрэг засгийн газрын вэбсайтууд ухаалаг аргаар асуулт, хариулт өгдөг. Нийтлэг асуултуудад хэдхэн секундийн дотор хариулах боломжтой.

Төвийн Намын сургуулийн /Үндэсний төрийн явдлын коллеж/ Цахим төрийн судалгааны төвөөс энэ оны 05-р сард гаргасан гуравдагч талын судалгаа, үнэлгээний дүнгээс үзэхэд одоогийн байдлаар 31 муж /Өөртөө Засах орон, Шууд харьяа хот/ болон Шяньжяны Үйлдвэрлэл, Барилгын армийн 30 муж /орон, хот/ нь аймаг, хот, шянь, тосгон, баг гэсэн таван түвшинг хамарсан онлайн төрийн үйлчилгээний систем байгуулсан нь төрийн үйлчилгээг хөдөө орон нутагт өргөжүүлэхэд түлхэц болсон юм.

Үндэсний төрийн үйлчилгээний нэгдсэн платформ аажмаар сайжирч байна

Иргэний үнэмлэхтэйгээ ердөө таван минутын дотор байшингийнхаа барилгын зургийг өөр газраас олж чадах болсон байна. Жянсү мужийн Сүжөү хотын Үжян дүүрэгт төрж, Шанхай хотын Чинпү дүүрэгт удаан хугацаагаар ажилласан Пан Юүнхуагийн хувьд "Муж дамнан бичиг баримт бүртгүүлэх"-ээр Жянсү рүү явах шаардлагагүй болсон байна.  

Хөх мөрний гурвалжин хойгийн эко-ногоон нэгдсэн хөгжлийн жишээ үзүүлэх бүсийн "Муж дамнан бичиг баримт бүртгүүлэх" хүлээн авах үйлчилгээний цогц цонх нээгдсэнээр тус бүс нутгийн оршин суугчдад үзүүлэх "хотын үйлчилгээ" улам бүр нэмэгдэж байна. Өнөөг хүртэл Хөх мөрний гурвалжин хойгийн ойр орчмын бүсэд муж дамнасан 116 төрлийн асуудлыг шийдвэрлэж, 4.64 сая гаруй баримт бичгийг интернетээр дамжуулан зохицуулсан байна. Мөн 567 ерөнхий зориулалтын цонх байгуулж, 41 хотыг /бүс нутгийн зэрэглэлийн хот/ бүгдийг хамарч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг 30 төрлийн өндөр давтамжийн цахим үнэмлэх хуваалцах программуудыг ажиллуулав. 

Үндэсний цахим төрийн бүтээн байгуулалт сайжрахыг дагаад бүс нутаг дамнасан тоо баримтыг хамтдаа ашиглаж хэрэглэх, ажлын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх, үйл явцыг оновчтой болгох ажлыг гүнзгийрүүлж, "Бүс нутаг дамнан бичиг баримт бүртгүүлэх", “Муж дамнан бичиг баримт бүртгүүлэх”, “Нэг сүлжээгээр бүгдийг гүйцэтгэх” зэрэг чиг хандлагатай болж байна. 

Үндэсний түвшинд БНХАУ-ын төрийн үйлчилгээний нэгдсэн платформ байгуулагдсанаар Хятад улсын хэмжээнд төрийн үйлчилгээний “Нэг сүлжээ”-ний ерөнхий үйлчилгээ, хамтын ажиллагааны үйлчилгээ, нарийн үйлчилгээ, шинэлэг үйлчилгээний чадавх эрс сайжирсан байна. Мэдээллээс харахад 2020 оны эцэс гэхэд БНХАУ-ын төрийн нэгдсэн үйлчилгээний платформ нь Төрийн зөвлөлийн 53 хэлтсийн 9.942 мэдээллийн нөөцийг нийтэлж, янз бүрийн бүс нутаг, хэлтэст 54 тэрбум гаруй үйлчилгээ үзүүлж, 1.56 тэрбум удаа иргэний үнэмлэхийн баталгаажуулалт, 460 сая удаа цахим гэрчилгээ солилцох үйлчилгээ үзүүлжээ. 

"Муж дамнан бичиг баримт бүртгүүлэх"-ээр жишээ болгон авч үзвэл Үндэсний төрийн үйлчилгээний платформ нь "Муж дамнасан бичиг баримт бүртгүүлэх" өндөр давтамжийн зүйлсийн эхний багцаас 47 төрлийг "Бүх явцыг онлайнаар шалгуулах" байдлаар биелүүлж, 11 зүйлийг оффлайнаар биелүүлсэн байна. Үүний зэрэгцээ муж дамнасан 200 шахам тохилог үйлчилгээг иргэдэд үзүүлж, Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн -Хонгконг-Макао бүс, Сычуань, Чүнчин зэрэг зургаан бүс нутгийн ерөнхий үйлчилгээг нээж, аж ахуйн нэгжүүд болон олон нийтэд ерөнхий үйлчилгээ үзүүлж байна. 

Орон нутгийн хэмжээнд Хятад улс орон даяар мужуудын (Өөртөө Засах Орон, хот) 50-иас дээш хувь нь мужийн зэрэглэлийн дижитал засгийн газрын бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу удирдамж гаргасан байдаг. Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нутгаас гадна Чүнчин, Сычуань, Гүйжөү, Юүньнань, Төвд  зэрэг таван газар нь 148 төрийн үйлчилгээний асуудлын "Муж дамнасан бичиг баримт бүртгүүлэх"  ажлыг хэрэгжүүлсэн. Чанша, Гүйян, Хэфэй, Наньчан, Нинбо, Үхань, Сянтан, Жэнжөү, Жүжөү зэрэг долоон мужийн есөн хот төрийн үйлчилгээний "Муж дамнасан бичиг баримт бүртгүүлэх"-ийг ашиглан онлайнаар гарын үсэг зурахаар дамжин холбогдох хотуудын төрийн үйлчилгээг идэвхтэй нэгтгэж байна.

БНХАУ-ын төрийн нэгдсэн үйлчилгээний платформыг тасралтгүй сайжруулахыг дагаад янз бүрийн бүс нутаг, хэлтсүүдийн төрийн үйлчилгээний платформыг үе шаттайгаар холбосноор онлайн төрийн үйлчилгээ нь мэдээллийн үйлчилгээнд суурилсан нэг талын үйлчилгээнээс муж хооронд, хэлтэс хооронд, бүс нутаг хоорондын нэгдсэн төрийн үйлчилгээгээр онцлог цогц хэлбэрийн үйлчилгээний шатанд шилжсэн байна гэж мэргэжилтнүүд илэрхийллээ.

Олон нийтэд зориулсан нийтэд үйлчлэх нарийн үйлчилгээг хэрэгжүүлнэ

Цахилгаан халаалт, хог ангилах, замын түгжрэл, хөршүүдийн маргаан гэх зэрэг. Одоо нийслэл Бээжин хотод иргэд шаардлагатай үедээ зөвхөн "Иргэдэд үйлчлэх 12345 лавлах утас" руу залгах юм бол холбогдох ажилтантай холбоо барьж, тодорхой хугацаанд хариу өгөх болно.

Олон нийтэд үйлчилдэг "Гомдлыг хүлээн авч, даруй шийдэх" энэхүү шинэ механизм нь олон төрлийн хэлтэст тархсан олон арван утсыг цоо шинэ "Иргэдэд үйлчлэх 12345 лавлах утас" болгон нэгтгэж, үйлчилгээний агуулгыг нэг л шугамаар шийдэх болжээ. Статистик мэдээллээс үзэхэд 2020 онд 4.4 сая иргэн тус утсаар дамжин 11 сая гаруй асуудлыг тусгасан байна.

Олон нийтийн санал гомдлын дагуу ирсэн асуудлыг шийдвэрлэхийн цаана том дата дүн шинжилгээ хийснээр "Иргэдэд үйлчлэх 12345 лавлах утас"-ыг нийслэлийн засаглалын үйл ажиллагаанд оруулж, мэдээллийн сангийн бүрэн хэмжээний шинжилгээгээр олон хүнд бэрхшээл, хувь хүний асуудал болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, цахим төрийн үйлчилгээг илүү боловсронгуй болгосон.  

Үндэсний интернэт мэдээллийн албаны орлогч дарга Ян Сяовэй:

- Дараагийн алхам бол интернет, том дата зэрэг технологийн хэрэгслээр зохицуулалтын арга барилыг шинэчлэх, сул холбоосын байгуулалтыг бэхжүүлэх, анхан шатны байгууллагуудын чадварыг сайжруулах явдал юм. Хятад улсын төрийн нэгдсэн үйлчилгээний платформыг улам боловсронгуй болгож, үйлчилгээний асуудлын стандартчиллыг сайжруулж, өндөр давтамжтай асуудлыг "Муж дамнан зохицуулах", оффлайн үйлчилгээг "онлайнаар зохицуулах", онлайн үйлчилгээний алхам явцыг хялбарчилснаар олон нийт гэр орноосоо гаралгүй засгийн газрын дотно үйлчилгээг хүртэх юм. 

Цахим төрийн үйлчилгээг илүү боловсронгуй болгоход тоо баримт нь гол түлхүүр байж, үр дүнгээ нэгтгэх, хуваалцахыг улам нэг алхам бэхжүүлж, тоо баримтаа хамтдаа хуваалцах дээд ‎түвшний ‎дизайныг хурдасгаж, урт хугацааны механизмыг бий болгон, тоо баримтаа хамтдаа хуваалцах цар хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Систем бол баталгаа бөгөөд тасралтгүй шинэчлэл хийх шаардлагатай, дижиталчлалд нийцсэн системийн дүрмийг бий болгоно. Аюулгүй байдал бол хамгийн чухал, сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтын чадварыг үр дүнтэй дээшлүүлж, дижитал засгийн газрын бүтээн байгуулалтыг хамгаалах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд санал болгож байна.

Жянсү мужийн Чанжөү хотын Жүнлөү дүүргийн Юүнхун гудамжны иргэдэд үйлчлэх төвийн 24 цагийн өөртөө үйлчлэх төвд /07-р сарын 06-ны өдөр/ 

Зургийг: ШИКАН  (Ардын сайт)

Зохиогч: Нийтлэл: ПЭН ЮҮНЬВЭНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл