
16-нд Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, энэ оны хоёрдугаар улиралд Хятад улсын эдийн засгийн өсөлт ноднингийн мөн үеэс 3.2 хувиар нэмэгдэж, эхний улиралд -6.8 хувь байснаасаа эерэг өсөлттэй болов. Үүнийг гадаадын мэдээллийн хэрэгслүүд ихэд анхааралдаа авч байна.
Америкийн хэрэглэгчид болон бизнесийн суваг CNBC 16-нд нийтлэл гаргаж, Хятад улсын эдийн засаг хоёрдугаар улиралд ноднингийн мөн үеэс 3.2 хувиар өссөн нь урьдчилсан төсөөллөөс давж, “хөл хориг цуцалсны дараа” эдийн засгийн өсөлтөө сэргээсэн анхдагч гол эдийн засгийн цогц болов гэж тэмдэглэжээ.
“Уолл стрийт сонин”-ны нийтэлсэн тоймд, “Хятад улсын эдийн засаг дахин сэргэн нэмэгдсэн нь дэлхий нийтэд авч хэлбэл сайн чимээ юм” гэжээ.
Америкийн CNN-ий мэдээлснээр, Хятад улс бол дэлхийд хамгийн түрүүнд хатуу арга хэмжээ хэрэгжүүлэн COVID-19-ийн халдвар хориглосон улс орон, мөн түүнчлэн хамгийн түрүүнд эдийн засгаа нээлттэй болгосон гол эдийн засгийн цогц юм. Харин одоо дэлхийн эдийн засгийн уналтын явцад хамгийн түрүүнд эдийн засгийн өсөлтөө сэргээсэн улс орон болов, энэ нь халдюарын үе дэх дэлхийн эдийн засгийн сэргэлтийн сайн бэлэг тэмдэг юм гэжээ.
Японы NHK-гийн мэдээлснээр, Хятад улсын эдийн засаг сэргэн нэмэгдсэн нь голдуу Хятад улсын засгийн газрын дэмжих бодлого үр бүтэмжид хүрч, ялангуяа 5G зэрэг шинэ хэлбэрийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт түргэссэнээс шалтгаалсан юм гэжээ.
