Саяхан Төрийн зөвлөлөөс "Хятадын (Шанхай) чөлөөт худалдааны туршиц бүсийн шинэ бүсийн ерөнхий төсөл"-ийг нийтэлсэн байна. Төсөлд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөгч хүчин бүхий чөлөөт худалдааны бүсээр үлгэр жишээ болгож, чухал салбарт олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөх чадвартай нээлттэй бодлого, дүрмийг хэрэгжүүлж, үндэсний томоохон стратегид үйлчлэх бөгөөд гадаадад нээлттэй байх ерөнхий стратегийн төлөвлөгөөнд илүү сайн үйлчлэх ёстой гэжээ.
Төсөлд дурдсанаар, 2025 он гэхэд, шинэ бүсэд харьцангуй боловсронгуй болсон хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаанд тус дэм үзүүлэх дүрмийн системийг бий болгож, илүү нээлттэй индэр би болгож, нээлттэй бүсийн инновац болон өрсөлдөх чадавхыг дээшлүүлэн, эдийн засгийн бодит хүчин болон эдийн засгийн нийт хэмжээг ихээр нэмэгдүүлэх болно гэжээ.
