Шанхай хотын Disney амралтын газар 11-ний өдрөөс нээлттэй болно
2020-05-06 15:23
Шанхай хотын Disney амралтын газар 11-ний өдрөөс нээлттэй болно.
Шанхай хотын Disney амралтын газрыг 2020 оны 05-р сарын 11-ээс олон нийтэд нээлттэй болгоно гэж Шанхайн Disney амралтын газар өнөөдөр буюу 05-р сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна.
Үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх эхний шатанд амралтын газар жуулчдын тоог хязгаарлаж, тасалбарыг урьдчилан захиалах боломж олгох бөгөөд парк, ресторан, зугаа цэнгээний болон бусад байгууламжийн бүсэд аюулгүй зайг зохицуулах зэрэг олон шинэ арга хэмжээ, шинэ журмыг хэрэгжүүлнэ гэжээ. Үүний зэрэгцээ халдваргүйжүүлэлтийн ажлыг нэн сайжруулна гэсэн байна.
Энэ оны 01-р сарын 24-ний өдөр Шанхай Disney амралтын газар албан ёсоор түр хугацаагаар хаах болсон тухай мэдэгдсэн байв.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
