solongonews
Биет бус соёлын өвийн арга хэмжээг зохион байгууллаа
2018-11-07 16:33
Биет бус соёлын өвийн 50 гаруй уламжлагч Өвөр Монголын Шилийнхотын Монгол үндэстний хоёрдугаар бага сургууль болон Эрдэнэ гудамжны хэрэг эрхлэх газрын эрдэмтэн нийгэм дүүрэгт хүрч, биет бус соёлын өвөө дэлгэн хүмүүст сонирхуулсан байна.

Энэ удаагийн арга хэмжээнд 30 гаруй төрлийн 1500 гаруй гар урлалын бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Хятад улсын зэрэглэлийн биет бус соёлын өв “Цоор дуу”, ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өв “Үлгэр”, “Монгол үндэстний уламжлалт хувцас загвар”, “Цэгээ боловсруулах арга ухаан”, Шилийнгол аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өв “Монгол шатар”, “Монгол бөх”, “Уламжлалт арьсан эдлэл хэрэгслийн үйлдвэрийн ур мэргэжил”,“ Борц хийх ур дэм”, Шилийнхотын зэрэглэлийн биет бус соёлын өв “Шагай наадах”, “Хөх аргалаар хүж хийх арга”, “Эмээл хийх арга мэргэжил” зэрэг төрөл зүйлүүд багтжээ.


 

Арга хэмжээ багш сурагчид, төдийгүй иргэдийн таашаалд хүрчээ. Шилийнхотын Монгол үндэстний хоёрдугаар бага сургуулийн зургаадугаар ангийн сурагч Цана:

- Зарим нэг зүйлийг ни би бага байхдаа харж байсан. Үнэхээр сайхан байна хэмээн ярьж байв. Тус арга хэмжээг тухайн талбайд нь хүмүүс сонирхон үзэхийн зэрэгцээ цагаан идээнээс амсаж, хөх аргалаар хийсэн хамрын үрэвсэлд тустай хүжийг сонирхон үзэж байв. Мөн зарим нь монгол эмнэлгийн уламжлалт эмчилгээтэй танилцаж, соруул тавих, үе мөч эмчлэх зэргийг асууж сурч байлаа. Үйл ажиллагааны явцад биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч иргэдэд нарийн тайлбар хийсэн нь хүмүүсийн анхаарлыг их татжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл