solongonews
Таны халаастай шууд холбогдох бодлогуудыг ойлгоорой
2022-01-05 14:52
Таны халаастай шууд холбогдох бодлогуудыг ойлгоорой

Оны төгсгөлд Сангийн яам, МХЕГ, Төв банк болон бусад яам хороод хуралдаж жил бүрийн ажлын дүгнэлт хийдэг. 2022 оны ард түмний амьжиргаанд шинэ гаргасан бодлого таны халаасыг шууд нөлөөлөх болно.

2022 онд татвар, хураамжийг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гаргана

2021 онд Хятад улс татвар хураамжийг бууруулах бодлогоо оновчтой болгож хэрэгжүүлэх бөгөөд бүтэн жилийн татвар хураамжийн шинэ хөнгөлөлт 1 их наяд юаньд хүрэх тооцоо гарав. 2022 онд татварын хөнгөлөлт, хураамжийн бууралт зогсохгүй үргэлжлэхээр байна.

Үндэсний санхүүгийн ажлын видео хурал нь зах зээлийн байгууллагуудын эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд 2022 онд татвар, хураамжийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг санал болгов.

Одоогийн байдлаар татварыг бууруулах хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, жилийн нэг удаагийн урамшууллыг тухайн сарын цалингийн орлогод тусгахгүй байх, 2023 оныг дуустал жил бүрийн хөрвөх татварын хувь хэмжээгээр татварыг тусад нь тооцох бодлогыг хэрэгжүүлэх болно. Жилийн орлого нь 120,000 юаниас хэтрэхгүй, татвараа нөхөх шаардлагатай, эсвэл жилийн эцэслэн тогтоосон татварын хэмжээ 400 юаниас хэтрээгүй тохиолдолд энэхүү бодлого нь 2023 оныг дуустал үргэлжилнэ. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны урамшууллын татварыг тусад нь тооцох бодлого 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Дээрх гурван бодлогыг хэрэгжүүлснээр татварыг жил бүр 110 тэрбум юаниар бууруулж, хувь хүний ​​орлогын албан татвар төлөгчдийн ачааллыг бууруулж, бага дунд орлоготой иргэдийн дарамтыг бууруулна гэж үзэж байна.

Орон сууцны хэрэгцээг зохистой хангана

Хятадын Ардын Банкны 2022 оны ажлын бага хурлаар үл хөдлөх хөрөнгийн санхүүгийн тогтолцоог зөв хэрэгжүүлж, худалдан авагчдын орон сууцны хэрэгцээг зохистой хангаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын эргэлт, эрүүл хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж санал болгов.

Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн сайд Ван Мэнхүй хэлэхдээ, орон сууцны хангамжийн бүтцийн шинэчлэлийг ахиулах хэрэгтэй . Шинээр орж ирж буй иргэд, залуучууд болон бусад бүлгийн орон сууцны хэрэгцээг хангах үүднээс санхүү, газар, төрийн үйлчилгээ зэрэгт бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлж, хямд түрээсийн орон сууцыг эрчимтэй хөгжүүлж, орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн дундын өмчийн орон сууцыг хөгжүүлж, урт хугацааны түрээсийн орон сууцны зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэе гэв.

Цахим орон сууцын судалгааны хүрээлэнгийн Think Tank төвийн судалгааны захирал Ян Юэжинь хэлэхдээ, орон сууцны худалдан авалтыг сайжруулах эрэлт хэрэгцээ ирээдүйн зах зээлд илүү сайн хөгжилтэй болно гэж үзэж байна гэв.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Тоо болон Техникийн Эдийн Засгийн Хүрээлэнгийн Макро бодлогын судалгааны албаны дарга Фэн Шүмин сэтгүүлчдэд хэлэхдээ, орон сууцны түрээсийн зах зээл, ялангуяа урт хугацааны түрээсийн орон сууцны зах зээл нь хөгжлийн олон боломжуудыг үүсгэнэ гэдгийг урьдчилан олж харж байна гэв.

Нийгмийн хамгааллын түвшинг дээшлүүлнэ

Ард түмний амьжиргааг хамгаалах тухайд, 2022 онд үндсэн хамгаалалтын үндсэн чиглэлийг онцолж, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг үргэлжлүүлэн сайжруулахыг үндэсний санхүүгийн ажлын видео хурлаас дэвшүүлэв. Чанартай боловсролын тогтолцооны бүтээн байгуулалтыг дэмжиж, эрүүл мэндийн тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулан, нийгмийн хамгааллын түвшинг дээшлүүлж, орон сууцны аюулгүй байдлын тогтолцоог сайжруулан, соёл урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжинэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй сая хүн тэтгэвэрт гар, эмнэлгийн даатгалд 1.3 тэрбум гаруй хүн хамрагдаж байгаа тул нийгмийн хамгааллын түвшинг дээшлүүлэх асуудал олны анхааралд хүрч байна.

2021 онд “Нийгмийн даатгалын түвшинг тогтмол нэмэгдүүлэх” санаачилга гаргасны дараа тэтгэвэр авагчдын тэтгэврийг 4.5 хувиар нэмэгдэж, “17 төрлийн дараалан нэмэгдэл”-ийг биелүүлж чадав.

Яам, комиссын дүгнэлтээс харахад 2022 онд иргэдийн амьжиргааны баталгаа бэхжиж, нийгмийн хамгааллын түвшин үргэлжлэн нэмэгдсэн байна. Тиймээс 2022 онд тэтгэврийн "18 төрлийн дараалан нэмэгдэл"-ийг тэсэн ядан хүлээж, тэтгэвэр авагчдын мөнгөний халаас өсөх хандлагатай болов.

Бүх төрлийн татвараас зайлсхийсэн хэргийг хатуу шийтгэнэ

2022 онд татварын хяналт, шалгалтыг үр дүнтэйгээр чангатгаж, татварын засаглалын үр ашгийг дээшлүүлж, үндэсний татварын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг Татварын үндэсний ажлын зөвлөгөөнөөс онцоллоо. "Гурван худал"-тай тэмцэх хэвийн, урт хугацааны үр дүнтэй ажлын механизмыг хэрэгжүүлж, татвараас зайлсхийсэн бүхнийг хатуу шийтгэнэ гэж тогтоов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл